Дэлхий

Эрхүү мужид газар хөдлөлт болсон нь манай улсад мэдрэгджээ

Нийтэлсэн

Өнгөрсөн шөнө 02:00 цагийн орчимд ОХУ-ын Эрхүү мужид 5-6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь манай улсад мэдрэгджээ. Тус мужийн 12, Буриадын дөрвөн хэсэгт чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Эхний удаагийн газар хөдлөлт орон нутгийн цагаар есдүгээр сарын 22-ны шөнийн 02:05 цагт /Улаанбаатарын цагаар 02:05 цагт/, дараа нь 2-3 магнитудын хүчтэй газар хөдлөлт 02:20 цагт /Улаанбаатарын цагаар 02:20 цагт/ болжээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Байгаль нуурын орчимд газар хөдлөлт болсон. Чичирхийлэл хил залгаа орон нутаг буюу манайд  мэдрэгдсэн” гэлээ.

Эх сурвалж: RBC.ru

Exit mobile version