Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Япон улс олимп зохион байгуулах эрхийг авлига өгч авсан уу?

Нийтэлсэн

Япон улсыг 2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах тендерт ялахад нь зөвлөж байсан зөвлөх компанийн зүгээс IOC буюу Олон улсын олимпийн хорооны гишүүн асан Ламин Диакийн хүү болон түүний компанид нь тендерийн өмнө болон дараа нь нийтдээ 370 мянган ам.доллар шилжүүлсэн баримт бичгүүд өнгөрөгч Ням гаригт ил болжээ.

Одоогоор ил болоод буй санхүүгийн баримт бичгүүдийг нягтлан шалгаж байгаа бөгөөд Япон улс олимпийн зохион байгуулах эрхийг авахдаа ОУОХ-ны гишүүдэд авлига өгч, саналыг нь худалдан авсан байж болзошгүй ажээ.

Олимпийн наадмын зохион байгуулах тендерт Япон улсад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Сингапурт төвтэй Black Tidings Co. зөвлөх компанийн хувьд 2013 оны долоо болон аравдугаар саруудад Япон улсаас зөвлөх үйлчилгээнийхээ хөлс болох 230 сая иен буюу 2 сая ам.долларыг авчээ. Япон улсын олимпийн хорооноос дээрх гүйлгээ хийгдсэнийг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүйг мэдэгдлээ.

Өнгөрөгч Ням гаригт ил болсон баримт бичгийг үзэхэд 2014 оны нэгдүгээр сард Black Tidings Co. компани ОУОХ-ны гишүүн асан Ламин Диакийн хүү Папа Массата Диакт 150 мянган ам.долларыг шилжүүлжээ. Үүнээс өмнө нь 2013 оны арваннэг болон наймдугаар саруудад Оросын банкаар дамжуулан нийтдээ 35 мянган ам.долларыг Папа Массатад шилжүүлсэн бол түүний компанийн данс руу 2013 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд 217 мянган ам.долларыг шилжүүлсэн аж.

Өдгөө 87 настай Сенегал бизнесмен Ламин Диакийн хувьд 1999 оноос 2015 он хүртэл олон улсын хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөлийн гишүүний албыг хашиж байжээ.

Дээрх ноцтой бичиг баримтуудыг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум болон Buzzfeed News, Asahi Shimbun, Kyodo News, France Radio зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран АНУ-ын Сангийн яам болон Францын эрх баригчдаас олж илрүүлжээ.

Дээрх хэрэгтэй холбогдуулан Папа Массата Kyodo News агентлагт тодруулга өгсөн бөгөөд тэрбээр энэхүү мөнгийг “Хятад улсад байгуулсан ивээн тэтгэгчийн гэрээний мөнгө. Надад Токиогийн олимптой холбоотой хийсэн нэг ч зүйл байхгүй” хэмээжээ. Харин Японы олимпийн хорооны тэргүүн асан Цүнэказү Такэда “Надад одоогоор мэдэх зүйл алга. Black Tidings Co. компани руу бид зөвлөх үйлчилгээнийхээ л төлбөрийг шилжүүлсэн. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй” хэмээн тайлбар өгчээ.

2019 оны зургадугаар сард Францын эрх баригчид Японы олимпийн хороо тэргүүн асан Такэдаг авлигын хэрэгтэй холбогдуулан албан ёсоор шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Такэда 2019 онд албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм.

Папа Массатагийн хувьд аавынхаа удирдлага дор IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны маркетингийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Black Tidings Co. компани банкныхаа дансыг ашигладаггүй байсан бөгөөд зөвхөн Япон улсаас зөвлөх үйлчилгээнийхээ төлбөрийг авахдаа л ганцхан удаа ашигласан гэнэ. Үүнийг Франц улсын эрх баригчид авлигалын хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгаж байна.

Black Tidings Co. хэмээх зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийг Папа Массатагийн найз 2014 онд байгуулсан гэв.

Япон улсын зүгээс зөвлөх үйлчилгээ авсан төлбөр болох 230 сая иенийг л шилжүүлсэн гэж байгаа бөгөөд энэхүү мөнгийг цааш нь хэрхэн зарцуулсан талаар одоог хүртэл нууц хэвээр байна. Токио хот 2016 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Бразилын Рио-де-Жанейро хотод алдсан хэдий ч 2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Туркийн Истанбул болон Испанийн Мадрид хотуудыг ялж, авсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт Парис хотын шүүхээс Ламин Диакыг Оросын допингийн хэргийг нуун дарагдуулсан , хээл хахууль авсан зэрэг хэргүүдэд буруутган 500 мянган еврогоор торгож, хоёр жилийн ял оноожээ.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ7 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ7 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ7 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр7 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр7 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент7 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент7 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр7 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана