Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Иргэд ипотекийн зээлээ АРАВДУГААР сараас төлж эхэлнэ

Нийтэлсэн

Монголын төр иргэдээ молигддог, даажигнадаг ганц сэдэв нь орон сууцны найман хувийн зээл болсон. Сонгууль бүрийн өмнө улс төрийн намууд бусдаасаа урьтаж, ипотекийн зээлийн хүүг буулгана гэж ам дуугардаг ч тэр нь  үлгэр болоод төгсдөг.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулсан МАН мөрийн хөтөлбөртөө “Анх удаа байр авч байгаа урьдчилгаа төлбөргүй, бага, дунд орлоготой айл өрхөд 4-6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно.  Мөн 100 мянган өрхийг орон сууцтай болгож, нийт иргэдийнхээ 70 хувийг орон сууцаар хангана” гэж “том” амласан. Үүнийгээ хэзээ биелүүлэх вэ гэсэн иргэдийн нэхсэн асуултын хариулт  өнөө хэр бүрхэг байна.

Найман хувийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100 мянга гаруй зээлдэгчдэд олгожээ. Зээл авсан иргэдийн дийлэнх нь 2 сая төгрөгөөс дээш орлоготой, сарын дундаж төлөлт нь 681 мянган төгрөг төлж байгаа талаар Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлсэн.

Харин  1.3 саяас доош орлоготой иргэд найман хувийн зээлд төдийлөн сайн хамрагдаж чадахгүй байгаа гэсэн дүгнэлтийг ч салбар яам нь хийжээ.

Иймд хүртээмжийг зорилтот бүлэгт нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас Засгийн газартай хамтран ипотекийн зээлийхн хүүг 6 хувь болгож бууруулах асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байгаа.

8 хувийн зээлтэй иргэдийг 6 хувь руу шилжүүлье гэвэл улсын төсөвт 360 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цар тахлын үед энэ их санхүүжилтийг тусгах боломжгүй. Мөн нэгэнт байрандаа орчихсон иргэдээ санхүүжүүлж байхаар шинэ зээлдэгч нарт боломж олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Харин найман хувиар байраа авсан иргэд зээлээ дуусгаад шинээр байр авах бол 6 хувиар авах боломж нь нээлттэй” гэж ярьжээ.

Өөрөөр хэлбэл, найман хувийн зээлтэй иргэдийн зээлийг 6 хувьд шилжүүлэх боломжгүй юм байна.

Он дуустал ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр  орон сууцны найман хувийг санхүүжүүлэхээр болсон.

Өнгөрсөн тавдугаар сараас хойш Монголбанк, арилжааны банкнаас нийтдээ 146.3 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн хөтөлбөрт зарцуулж, 2057 иргэн орон сууцны найман хувийн зээлд шинээр хамрагджээ. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Монголбанк 27.8 тэрбум төгрөг, арилжааны банкууд 27.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр иргэдэд ипотекийн зээл олгосон байна.

Энэ сарын байдлаар Монголбанк 19.3 тэрбум, арилжааны банкууд 19.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр олгосон гэж байгаа боловч арилжааны банкууд орон сууцны зээл гаргахгүй байгааг иргэд хэлж буй.

ХОЁРДАХЬ  ХООСОН АМЛАЛТ:

“COVID-19” цар тахлын нөхцөлд Монголбанкнаас нийгэм, эдийн засгийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны нэг нь иргэдийн зээл төлөлтийг хойшлуулсан явдал юм. Энд орон сууцны болон иргэдийн хэрэглээний зээл орж буй.

Орон сууцны зээлийн тухайд гэхэд Монголбанк эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан ипотекийн зээлийн хөтөлбөрт дараах өөрчлөлтийг оруулсан. Үүнд:

  • Орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд тухайн харилцагч банкиндаа хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 хүртэлх сараар хойшлуулав.

Нийт 2.35 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 46,115 зээлдэгч байгаагаас 2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,026 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулжээ.

Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй харилцагчдын хувьд 2 хувийн зээлийн хүүгийн татаасыг 3 сарын хугацаанд олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулаагүй 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 34 мянган зээлдэгчид  гурван сарын хугацаанд 7 тэрбум гаруй төгрөгийн хүүгийн хөнгөлөлт олгох холбогдох судалгаа тооцооллыг Төв банкнаас Засгийн газарт хүргүүлээд багагүй хугацаа өнгөрч байгааг ч мөн л чимээ алдрав.

Ипотекийн зээл төлөлтөө хойшлуулсан иргэд ирэх аравдугаар сараас эхлэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө урьдын адил төлж эхэлнэ.  АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээ хийсэн тайландаа “ Зээл төлөлтийг хойшлуулсан нь банкны салбарт эрсдэл үүсгэнэ” гэдгийг онцолсон байна.

Ямартай ч  найман хувийн зээл төлөлтөө хойшлуулсан зээлдэгчдийн  хувьд өнгөрсөн зургаан сарын хугацаанд зээлийн дарамтаас хэсэгхэн ангид байв.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа