Улаанбаатар
Монголын төрийн өмчит компаниуд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг ШАХАН гаргаж байна
Монгол Улсын төрийн өмчит үйлдвэрийн газрууд хувийн хэвшлийн илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг шахан гаргаж байна гэж АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.
Мэдээлэлд “Монгол Улс банк, санхүү, эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, тээврийн салбарт төрийн өмчит үйлдвэрийн газруудтай. Сангийн яам нь Монгол Улсын Төрийн банк, Монголын хөрөнгийн биржийг удирддаг. “Эрдэнэс Монгол” ТӨҮГ нь Засгийн газрын уул уурхайн ихэнх хөрөнгийг эзэмшдэг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь ашигт малтмалын бус болон санхүүгийн бус хөрөнгийг удирддаг. Гэхдээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүрэн жагсаалтыг гаргаж өгөөгүй” тухай дурджээ.
Түүнчлэн хөрөнгө оруулагчдын санаа зовж буйгаар төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь хувийн хэвшлийн илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг шахан гаргаж байна. Хөрөнгө оруулагчид төрийн өмчит үйлдвэрийн газруудтай өрсөлдөх боломжтой боловч зарим тохиолдолд ил тод, тунгалаг бус зохицуулалт нь өрсөлдөөнийг хязгаарладаг.
Гадаадын болон дотоодын хувийн хөрөнгө оруулагчдын ажигласнаар Засгийн газрын зохицуулагч байгууллагууд төрийн өмчит үйлдвэрийн газруудад байгаль орчны зөвшөөрөл олгох явцыг чирэгдэлгүй болгож өгөх зэргээр талтай ханддаг талаар дурдсан байна.