Covid-19
Булангийн орнуудад нөхцөл байдал хүндэрлээ
Персийн булангийн зургаан улсад сүүлийн гурван сарын хугацаанд коронавируст халдварын тохиолдол огцом нэмэгдлээ. Сүүлийн гурван сарын хугацаанд 800 мянган хүн дээрх орнуудад коронавирусээр халдварласан байна.
Дээрх улсуудад хүн хоорондын зай барих, хэсэгчлэн хөл хорио тогтоох, хилээ хаах зэрэг арга хэмжээ авч буй аж.
Өнгөрсөн тавдугаар сарын дундаас эхлэн халдвар авагчдын тоо сард хоёр дахин нэмэгджээ.
Коронавируст халдварын нөхцөл байдал анх дэгдсэнээс хойш намжаад байсан Арабын нэгдсэн эмирт, Оман, Бахрейн улсуудад халдварын тохиолдол эргээд нэмэгдсэн байна. Үүнээс Арабын нэгдсэн эмирт улсад л гэхэд хоногт 1000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэх болжээ.