Нийгэм

Хар тамхинд донтсон жүжигчин төрсөн эхийгээ зоддог байжээ

Нийтэлсэн

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өчигдөр /2020.1.31/ иргэн Б-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байгаа талаар мэдэгдэв.

Тэрбээр хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн эхийгээ зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нь тогтоогджээ. Хар тамхи хэрэглэгч, донтогч нь сэтгэц болон бие махбодын бүрэн хамааралтай болж, зан авир нь өөрчлөгдөж, догшин, хэрцгий болдог. Иргэн Б нь хар тамхинд донтсон, догшин хэрцгий болсон гэдгийг доорх бичлэгээс харагдаж байна.  Иргэн Б нь олны танил буюу жүжигчин болох нь ч уг бичлэгээс тод харагдаж байна.

Сүүлийн үед олны танил хүмүүс хар тамхины хэрэгт холбогдох болсон. Тухайлбал, дуучин Б.Амархүү, “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр, реппер Don Dior, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшин. Гэвч хар тамхины хэрэгт холбогдсон олны танил эрхмүүд удалгүй суллагддаг, тэнсэн харгалзах ял авдаг уламжлал тогтоод байгаа билээ.

Exit mobile version