Нийгэм
БЗД-ийн 13_р хороонд явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай хомс байна
Нийслэл хотын иргэдэд тулгамддаг олон асуудал бий. Үүний нэг нь явган хүний зориулалтын зам болон хүүхдийн тоглоомын талбайн асуудал юм.
Тухайлбал БЗД-ийн 13-р хороонд явган хүний зориулалтын зам, хүүхдийн тоглоомын аюулгүй талбай ховор байна. Хүүхдийн тоглоомын талбай гэр хороолол дунд хүртээмжгүй байдгаас бага насны хүүхдүүд найз нөхдийн хамт гэрээсээ хол явж тоглох тохиолдол байдаг.
Үүний улмаас амь нас эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол өнгөрсөн хугацаанд нэлээдгүй гарсан. Харин 13-р хороонд нийт 0-16 насны 4700 гаруй хүүхэд байдаг. Эдгээрээс 0-5 насны 2117, 0-6 насны 2646, 6-16 насны 2646 хүүхэд байгаа юм.
Гэвч эдгээр 5000 орчим хүүхдэд зориулсан тоглоомын талбай байхгүйгээс тэд эрүүл аюулгүй орчинд тоглох боломжгүй болоод байна.
Мөн 11 мянга гаруй хүн амтай 13-р хорооны иргэд шороон замаар явсан хэвээр. Учир нь явган хүний зориулалтын зам байхгүй учир машинтай зэрэгцэн тоостой замаар алхсаар байна.