CRI Монгол радио

Пэн Лиюань Дэлхийн эмэгтэйчүүдийн хурлын ойд үг хэлэв

Нийтэлсэн

21-р зуунд хүн төрөлхтөн ядуурлыг арилгах салбар хийгээд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг жич Дэлхийн эмэгтэйчүүдийн Бээжингийн их хурлын 25 жилийн ой буюу Бүх дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хурлын 5 жилийн ойг тэмдэглэх хурал 16-нд Бээжинд болов, Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань уг хуралд видеогоор үг хэлсэн байна.

Пэн Лиюань хэлсэн үгэндээ: Дэлхийн эмэгтэйчүүдийн Бээжингийн их хурал болон Бүх дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хурал бол цөм эмэгтэйчүүдийн хөгжлийн салбарын чухал хөшөө тэмдэг байж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийг чөлөөлөх болон тэднийг хөгжүүлэхэд гүнзгий холын нөлөө үзүүлж, олон орон хүйсийн тэгш байдлыг ахиулахад үйл ажиллагааны зүглүүр хангасан юм. 25 жилийн турш, бүх дэлхийн эмэгтэйчүүдийн салбар идэвхтэй ахицид хүрч, эрэгтэй эмэгтэй эрх тэгш байх нийтлэг ойлголт өдөр ирэх тусам эрчимжиж, эмэгтэйчүүдийн хөгжлийн үйл ажиллагааг нэн дорвитой ахиулж, эмэгтэйчүүдийн оршин тогтнох ба хөгжих орчин тасралтгүй сайжрав гэжээ.

Дээрх хурлыг бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо хийгээд НҮБ-ын эмэгтэйчүүдийн газраас хамтран зохион байгуулж, талууд Бүх дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хурлын амлалт, “Бээжингийн тунхаг” болон “Үйл ажиллагааны хөтөлбөр” зэргийг хэрэгжүүлсэн байдлаа хуваалцаж, онцгойлон эмэгтэйчүүдийг ядуурлаас ангижруулсан туршлага болон арга барилаа хуваалцах зорилготой юм байна.

Exit mobile version