Эрүүл мэнд

Ясны сийрэгжилт бол даавар дутмагшлын өвчин юм

Нийтэлсэн

Бүсгүйчүүдийнхээ эрүүл мэндийн боловсролд зориулж анагаахын доктор Жон Ли., Виржиниа Хопкинс нарын АНУ-д бестселлер болсон “Цэвэршилтийн тухай эмч танд юуг хэлээгүй байж болох вэ?” номын ясны сийрэгжилтийн хэсгээс нийтэлж байна.

Яс хэрхэн бүрэлдэж бий болдог вэ?

Хүний амьдралын аль ч үед бидний яс уусч шимэгдэх  (osteoblast) болон шинээр яс үүсэх (osteoclast) хоёр үйл явц  тэнцвэртэй явагдаж байдаг. Хэрвээ энэ хоёр процесс тэнцвэртэй байх юм бол ясны масс болон хүч нь тогтмол хэвээр байдаг. Хүний араг яс бүрэлдэж өсөлт явагдах он жилүүдэд яс үүсэх үйл явц давамгайлж, бэлгийн бойжилтын дараах үед энэ хоёр процесс тэнцвэрждэг байна. Ясны сийрэгжилт бол яс уусч шимэгдэх үйл явц нь давамгайлж ясаа алдаж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, шинээр яс үүсэхээсээ илүү яс уусч үгүйрэх явц нь давамгайлдаг.

Ясны сийрэгжилтийн талаарх

худал хуурмаг ойлголтыг илчлэх нь

Төөрөгдөл 1

ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ БОЛ КАЛЬЦИ ДУТАГДСАНААС ҮҮСДЭГ

Ясны сийрэгжилтээр өвдсөн эмэгтэйчүүдийн ихэнх нь хоол хүнсээрээ кальцийг хангалттай хэмжээгээр авсан байдаг. Кальцийн өдөрт шаардагдах хэмжээг харьцангуй энгийн хоолноос авахад төвөггүй. Ясны сийрэгжилтийн үед эмэгтэй хүн хэр их кальци нэмэлтээр хэрэглэж байгаагаас шалтгаалахгүйгээр олон хүчин зүйлийн нөлөөгөөр яснаас кальциа алдаж байдаг байна.

Төөрөгдөл 2

ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ БОЛ ЭСТРОГЕН ДУТАГДСАНААС ҮҮСДЭГ

Анагаах ухааны голлох мэдээллийн эх сурвалжууд энэ ойлголтыг дэмжихгүй ч, эм үйлдвэрлэлийнхэн ямар ч шинжлэх ухааны нотлох баримтгүйгээр ингэж сурталчилж байгаа нь зохисгүй юм. Ясны сийрэгжилт нь эстрогений төвшин буурч эхлэх үеэс хамаагүй өмнө эхэлж, цэвэршилт явагдах он жилүүдэд хурдацтай явагддаг. Эстрогенийг хэрэглэхэд тодорхой хэдэн жилийн туршид ясны алдагдлыг бууруулж чадах боловч цэвэршилтээс хойш үр нөлөө өгөхөө больдог. Эстроген яс шинээр үүсэх явцыг дэмжиж чаддаггүй юм.

Төөрөгдөл 3

ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ БОЛ ЦЭВЭРШИЛТИЙН ӨВЧИН ЮМ

Энэ ойлголт нь нэгэн арван жилийн хугацаанд л үнэн зөв мэт байлаа. Гэтэл ясны сийрэгжилт бол цэвэршилт эхлэхээс өмнө эмэгтэй хүний эстрогений төвшин өндөр байх үед 5-20 жилийн өмнө эхэлчихсэн байдаг. Цэвэршилт эхлэхэд болон мэс заслын аргаар саваа авахуулсны дараагаар өндгөвч ажиллахаа болиход, мөн өндгөвчөө авахуулсан тохиолдолд ясны сийрэгжилт хурдацтай явагддаг.

Ясны эд эс өөрөө шинэчлэгдэх үйл явц нь гайхалтай юм

Бидний урт яс болох гар болон хөлийн яс их нягт  бөгөөд гүйх, үсрэх, юм цохих, түлхэх зэрэг суналт хийх боломжийг хангасан бүтэцтэй байдаг. Энэ урт, нягт ясны 100 хувь шинэчлэгдэх  эргэлтийн хугацаа нь 10-12 жил юм. Даралтын хүчийг даах чадвартай арай нягтшилт багатай яснууд нь торлог, хөвсгөр бүтэцтэй байх ба  ихэвчлэн урт мөчнүүдийн төгсгөлүүд, хөлийн ул, сээр нурууны ясанд  байдаг. Ийм ясны 100 хувь солигдох хугацаа 2-3 жил байдаг. Ийм  болохоор ясны сийрэгжилт нь урт мөчний яснаасаа илүү хөвсгөр ясанд түрүүлж явагддаг. Тийм болохоор ясны сийрэгжилтийн явц, эдгэрэл нь хөвсгөр ясан дээр түрүүлж явагддаг учраас ийм ясан дээр ясны нягтшилт үзүүлэхийг би зөвлөж байгаа юм.

Доктор Жон Ли ясны сийрэгжилтийг хэрхэн эдгээж байсан бэ?

… Арав гаруй жилийн туршид иймэрхүү маягаар ар араасаа ирж байгаа өвчтөнүүдийн туршлагаас би байгалийн прогестероныг зөв  хооллолт, нэмэлт амин дэм, эрдэс бодис, дасгал хөдөлгөөнтэй хослуулбал ясны сийрэгжилт эдгэрч эмчлэгдэнэ гэдэгт эргэлздэггүй  болсон. Премарин болон бусад эстроген үйлдвэрлэгчид эстрогений  дутмагшил нь эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт үүсгэх гол хүчин зүйл  гэж хэдэн арван жилийн туршид биднийг итгүүлж иржээ. Азаар энэ  төөрөгдөл өнөөдөр өөрчлөгдөж эхэлж байна. Ясны сийрэгжилтэнд нөлөөлдөг чухал хүчин зүйл бол прогестероны дутмагшил юм. Прогестерон дутагдсанаар шинээр яс үүсэх явц алдагддаг. Ясны нягтшилт багатай эмэгтэйчүүдэд  прогестероныг нэмж өгөхөд ясны масс болон нягтшилт нэмэгдэж, яс сийрэгжилтийг эдгээж, буцаагаад хэвэнд нь оруулдаг байна.

“Цэвэршилтийн тухай эмч танд юуг хэлээгүй байж болох вэ?”, “Цэвэршилтийн өмнөх хам шинжийн тухай эмч танд юуг хэлээгүй байж болох вэ?”  номууд Интерном, Аз хур, Мир зэрэг номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Хүргэлт үнэгүй. Утас: 19001617

 

Мөн “Цэвэршилтийг ухаалгаар даван туулцгаая” фейсбүүкийн группт нэгдээрэй.

Exit mobile version