Бидэнтэй нэгд

Нийгэм

О.Солонго: Томуугийн вакциныг хийлгэснээс хойш 14 хоногт дархлаа тогтдог

Нийтэлсэн

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан энэ жил ханиадны вакциныг хэдийд хийж эхлэх, эцэг эхчүүдийн анхаарах зарим зүйлийн талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ хариуцсан зохицуулагч, хүүхдийн уушгины эмч О.Солонго дараах зөвлөгөө, мэдээллийг өгч байна.

-Энэ жил эрт сэрүүсэх төлөвтэй байна. Цаг агаараа дагаад ханиад томуу элбэгшдэг. Тиймээс хоёулаа ярилцлагаа ханиад томуу, амьсгалын замын өвчин яагаад архагшиж, хүндэрдэг вэ гэсэн асуултаар эхэлье?
-Улирал хоорондын энэ үеийг ханиад шуухинаагийн үе гэж үздэг. Үүнийг иргэд томуугийн үе эхэлсэн гэж андуурах  тохиолдол байдаг. Томуугийн вирус хүйтэн, чийгшил багатай агаарт удаан хугацаагаар амьдарч эмгэг төрүүлэх шинж чанартай болдог. Тэр утгаараа улирлын томуу нь жил бүрийн арван нэгдүгээр сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт байдаг. Гэвч энэ нь өвчлөлийг 100 хувь бууруулна гэсэн үг биш юм. Өвчлөлийг багасгах, өвчилсөн тохиолдолд хүндрэлийг багасгах үр дүнтэй байдаг.

-Зарим хүн ханиад хүрээд эдгэсэн, гэтэл дахиад ханиад хүрчихлээ гэдэг. Энэ нь  томуугийн вирусийн онцлогтой холбоотой юу. Ер нь ханиад томуугаас хэрхэн сэргийлэх вэ?
-Амьсгалын замын цочмог халдвар нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Сэрүүн бүсийн орнуудад ард иргэд томуу, томуу төст өвчинд жилд 5-6 өртдөг.

Томуу нь томуугийн вирусээр үүсгэгддэг, бүх насны хүнийг өвчлүүлдэг амьсгалын замын цочмог халдвар юм.

Өөрөөр хэлбэл, томуу нь томуугийн вирусээр үүсгэгддэг, бүх насны хүнийг өвчлүүлдэг амьсгалын замын цочмог халдвар юм. Вирус нь А, B, С хүрээний хэв шинжтэй.

Томуугийн халдвараас сэргийлэх нийтлэг арга хэмжээ нь өвчилсөн хүнтэй ойр байхаас зайлсхийх, амны хаалт хэрэглэх, гараа угаах, шингэн зүйл уух, дулаан байх, илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх, агаарт гарах, идэвхтэй хөдөлгөөнтэй байх, сайн унтаж амрах гээд олон зүйлийг анхаарах хэрэгтэй. Мөн томуугийн урьдчилан сэргийлэх тарилга буюу вакцинд хамрагдах нь чухал.

-Томуугийн вакци­ныг зарим хувийн эмнэлэгт хийгээд эхэлчихсэн. Гэтэл зарим иргэд энэ вакциныг заавал хийлгэх ёстой юу, ямар давуу талтай вэ гэж их асуудаг. Үүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Энэ вакцин нь биед томуугийн вирусийн эмгэг үүсгэхгүй бүтцийн тодорхой хэсгийг агуулсан зохиомлоор дархлаа тогтоох тарилга юм. Томуугийн вакцин хийлгэсний дараа вирусийн халдвар авахад дархлааны тогтолцоо үр дүнтэй идэвхжиж, уг вирусийг устгаж биеэс зайлуулах урвал явагддаг. Манай улсад жил бүрийн аравдугаар сарын 1-15-ны хооронд томуугийн дархлаажуулалтад идэвхтэй хамруулдаг.

Түүнчлэн тарилга хийлгэхээс өмнө нэг жилийн дотор булчин татах өвчнөөр өвчилсөн хүмүүс хийлгэхийг зөвлөдөггүй.

Энэ үеийг вакцинд хамрагдах хамгийн тохиромжтой үе гэж хэлж болно. Энэ жилийн хувьд ЭМЯ-наас 1.2 сая хүнийг томуугийн вакцинд хамруулахаар болсон. Өмнөх жилүүдээс хэд дахин өндөр дархлаажуулалтад хамруулж байгаа. Вакцин хийхдээ эцэг эхчүүдэд урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр хүүхдүүдэд хийдэг. Хувийн эмнэлгүүдийн хувьд цөөн тоогоор оруулж ирдэг учраас сайн дурынхан төлбөрөө төлөөд хамрагддаг. Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу дархлаажуулалтын вакцинд хамрагдах нь чухал юм.

Томуугийн дархлаажуулалтад бага насны хүүхдүүд, ахмад настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүнд архаг өвчин эмгэгтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнууд гэсэн эрсдэлт бүлгийн хүмүүсийг нэн тэргүүнд хамруулдаг.

-Томуугийн вакциныг хүссэн хүн бүр тариулж болох уу. Хориглох заалт бий юу?
-Томуугийн вакцин хийлгэсний дараа олдмол дархлаа хамгийн багадаа 14 хоногт үүснэ. Судалгаагаар вакцины дархлаа тогтоох чадвар дунджаар таван сар байдаг. Ханиад бүрэн эдгээгүй үед буюу халуурсан, ханиалгасан, нус гоожсон шинж тэмдэг илэрсэн үед, бусад товлолт вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаа өнгөрөөгүй бол дархлаажуулалтад хамрагдахгүй. Мөн өмнө нь томуугаас сэргийлэх тарилгын үед хэт мэдрэгшлийн хариу урвал илэрч байсан болон өндөг, тахианы мах, энэ төрлийн бусад бүтээгдэхүүнд хэт мэдрэг хүмүүс хийлгэхийг хориглодог. Түүнчлэн тарилга хийлгэхээс өмнө нэг жилийн дотор булчин татах өвчнөөр өвчилсөн хүмүүс хийлгэхийг зөвлөдөггүй.

-Ханиадны вакцин хийлгэсний дараа биед ямар нэгэн хариу урвал, гаж нөлөө илрэх үү?
-Зарим хүнд тарилга хийсний дараа тухайн газар улайх, хавдах, өвдөх шинж тэмдэг илэрч болно. Мөн халуурах, толгой өвдөх, ядрах, бөөлжих шинж ч илэрч болно. Эдгээр шинж нь ихэвчлэн 2-3 хоногтоо арилдаг. Тарилга хийлгэснээс хойш хоёр хоног ус хүргэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

CRI Монгол радио23 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио23 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио23 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио23 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио23 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм23 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий23 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг23 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий23 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий23 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр23 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр23 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент23 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ