Эдийн засаг

Валют худалдах, худалдан авах тутамд төлбөрийн И-баримт олгоно

Нийтэлсэн

Валют худалдах, худалдан авах тутамд төлбөрийн И-баримт олгохоор болсныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.

“Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам” батлагдсанаар тусгай зөвшөөрөлтэй 154 Банк бус санхүүгийн байгууллага Төрийн мэдээллийн “ХУР” системээр харилцагчийг таньж мэдэх, иргэд байгууллагуудад НӨАТ-ын баримт олгох зохицуулалт бүрдсэн байна.

Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хорооноос таван компани, 10 иргэн, хоёр хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл, нэг компанид даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Харин хадгаламж зээлийн таван хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Мөн нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, хадгаламж зээлийн долоо хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр хүчингүй болгосон байна.

Exit mobile version