Эдийн засаг
VIII сарын эцсийн байдлаар арилжааны банкнууд ипотекийн зээлд 144 тэрбум төгрөг олгожээ
Монголбанкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг дахин санхүүжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор 2020 оны наймдугаар сарын эцсийн байдлаар нийт 144.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2057 иргэнд олгоод байгааг мэдээллээ.
Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 71.7 тэрбум төгрөг, банкнуудын өөрийн эх үүсвэрээс 73.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Монголбанк ипотекийн санхүүжилтийг энэ он дуустал олгоно. Харин санхүүжилтээ цааш үргэлжлүүлэх эсэх нь хууль, эрх зүйн орчноос шалтгаална гэж мэдээлсэн юм.
Ипотекийн зээлд хамрагдсан нийт иргэдийн өр, орлогын харьцаа 35 хувьтай байгаа нь тус хөтөлбөрийн зорилтот бүлэг болох дундаас доош орлоготой иргэдэд хүрэлцээгүйг илтгэж байна гэж Монголбанк үзэж байна. Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүг зургаан хувь болгон бууруулах асуудлыг судалж байгаа ажээ. Шийдвэр ирэх аравдугаар сард гарах хүлээлттэй байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин онцолсон юм.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин