Энтертайнмент
Эзэн хааны цом хүртсэн Шёодай озэки цолны болзол хангав
Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээний 15 дахь өдрийн барилдаанд сэкивакэ Шёодай дээд зиндааны шинэ залуу бөх Тобизарүг яллаа. Ингэснээр 28 настай Шёодай 13-2 амжилтаар дээд зиндаанд анх удаагаа түрүүлж, озэки цолтон болов.
Озэки цолыг нь есдүгээр сарын 30-ны лхагва гаригт албан ёсоор гардуулах ажээ. Тэрбээр мөн гарамгай барилдааны шүкүншёо, дайчин барилдааны кантошёо шагналуудыг давхар хүртэв.
Хэрвээ Шёодайг ялсан бол Тобизарү, Шёодай, озэки Такакэйшо нарын даваа унаа ижилхэн 12-3 болж, нэмэлт барилдаанаар аваргыг тодруулах байжээ. Түүнчлэн энэ ялалтаараа Тобизарү техниктэй бөхийн гиношо шагналыг кантошотой давхар хүртэх байв. Гэвч тийм зүйл тохиосонгүй, Тобизарүд зөвхөн кантошо оногдлоо.
Дээд зиндааны Монгол сүмочид есдүгээр сарын башёд хэрхэн хүч үзсэнийг толилуулвал:
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-0-15
Ёкозүна Какүрюү М.Ананд 0-0-15
М-1 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-5-2
М-2 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-10
М-5 Кирибаяма Б.Лхагвасүрэн 9-4-2
М-16 Хошёрюү С.Бямбасүрэн 8-7
М-17 Ичиножёо А.Ичинноров 8-7