Нийгэм
“Улаанбаатарт амьдарч буй 6,895, Батсүмбэрийн асрамжийн төвийн 136 өндөр настанд мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүллээ”
Ахмад настнууд COVID-19 өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөмжийн тухай Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр Геронтологийн Үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд нийт 250 мянган настан амьдардгаас Улаанбаатарт 52% //130 мянга/ нь амьдарч байна. Үүнээс 20% /26 мянга/ нь эрүүл мэндийн 4, 5 дугаар бүлэгт хамрагдаж, төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг авч чадахгүй гэрийн тусламж үйлчилгээнд хамрагддаг.
Иймээс Улаанбаатарт амьдарч буй эрүүл мэндийн 4, 5 дугаар бүлгийн настанд гэрээр тусламж үйлчилгээг үзүүлэх, хүмүүнлэгийн болон мэдлэгийн багцыг хүргэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал,
- Улаанбаатарт амьдарч буй 6,895 настан, Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвийн 136 асруулагчдад төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг байгаа газарт нь очиж үзүүлсэн. Мөн бусад багцуудыг хүргэж, эрүүл мэндийн болон коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөгөө зааврыг өгч ажиллаж байгаа юм.
- Геронтологийн Үндэсний төвийн Гэрийн тусламж үйлчилгээний багт зайн оношилгооны мобайл технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.
- Хөдөө орон нутагт болон алслагдсан аймаг сумдад ажиллаж буй өрхийн болон сумдын анхан шатны тусаж үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан зайн сургалтын өрөөг тохижуулсан.
Өндөр настнууд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд:
- Дархлаагаа сайн дэмжих
- Дасгал хөдөлгөөн хийх
- Архаг хууч өвчний эмчилгээгээ сайн хийх
- Уушгины архаг бөглөрөлтөт өвчтэй хүмүүс улирлын томуугаас сэргийлэх вакцинд хамрагдах хэрэгтэй.