Бидэнтэй нэгд

Covid-19

Томуу төст өвчний реновирус, энтеровирусийн ялгаа болон илрэх шинж тэмдгүүд

Нийтэлсэн

Одоогоор хүн амын дунд томуугийн вирус бус томуу төст өвчний энтеровирусийн халдвар буюу гар, хөл, амны өвчин, реновирусийн халдварууд эргэлтэд байгааг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Иймд тэрбээр энтеровирус, реновирусийн онцлог шинжүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.
Энтеровирусийн халдвараар өвчилсөн хүүхдэд халуурах, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрнэ
У.Цэвэгмид “Вирусийн онцлогоос хамаарч, томуу төст өвчний шинжүүд илэрдэг гэдгийг ойлгож хэрэгтэй.

Энтеровирусийн халдвар нь: Бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог бөгөөд хоолой залгиураар идээтэй тууралт гарах, гар хөлийн арьсаар цэврүүт тууралт гардаг онцлог шинж тэмдэгтэй.

Уг вирусийн халдвараар өвчилсөн бага насны хүүхдэд халуурах шинж давамгай илрэх ба хэвлийгээр базалж өвдөх буюу суулгах, бөөлжих онцлог шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Тиймээс энтеровирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд яаран антибиотик хэрэглэж болохгүйг сануулья.

“Реновирус даарахад идэвхжиж, биеийн хэм хэвийн болоход идэвхгүй болдог онцлогтой”
Реновируст халдвар нь: Реновирусийн халдвар өнгөрсөн долдугаар сараас хойш хүн амын дунд бүртгэгдэж эхэлсэн.

Реновирус нь хамрын салстад байрлах бөгөөд даарснаас болоод буюу хүний биеийн хэм 33-35-д хүрмэгц тус вирус идэвхжиж эхэлдэг.

Тиймээс есдүгээр сарын эхээр хүйтэрсэн өдрүүдэд бага насны хүүхдүүд даарсны улмаас реновирус нь идэвхэжсэн байгаа.

Реновирусийн халдвар нь бага насны хүүхдэд хүндрэл үүсгэх эрсдэлтэй байдаг. Тухайлбал, тус вирус нь бага насны хүүхдэд дунд чихний үрэвсэл үүсгэж, чихнээс булга гарах, чихээр нь хатгаж өвтгөх шинж тэмдэг үүсгэнэ.

Мөн өсвөр насны хүүхдүүдэд гаймрын хөндийн үрэвсэл үүсгэж хүндэрсэн байдал ажиглагдаж байна.

Реновирусийн хувьд, даарахад идэвхэждэг хэдий ч хүний биеийн хэм буцаад 37 хүрэхэд идэвхгүй болдог онцлогтой.

Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад шуухина хүрсэн үед нь халуун бүлээн шингэн сайн уулгаж, дулаан хувцаслаж, биеийн хэм өсөхөд дэмжих хэрэгтэйг зөвлөж байна” гэв.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм7 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм7 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент7 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр7 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр7 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр7 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент2 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий2 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ