Эдийн засаг
Г.Тэнгэр Тавантолгой цахилгаан станцын даргаар томилогджээ
“Тавантолгой” цахилгаан станцын захирлаар Г.Тэнгэр томилогджээ. Тэрбээр 2018 онд Япон Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох гэсэн боловч Ерөнхийлөгч хоёр удаа буцаасан юм. Ийнхүү Элчин сайдаар томилогдож чадаагүй тэрбээр Тавантолгойн цахилгаан станцын захирлаар томилогджээ.
Дашрамд дуулгахад, Тавантолгой цахилгаан станц төслийн захирлаар М.Энхсайхан ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд Г.Ганзул ажиллаж байсан аж.
Г.Тэнгэр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн.
2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль,
2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсч,
Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой, гадаад харилцааны салбарт 11 жил ажилласан гэж танилцуулгадаа бичжээ.