Бидэнтэй нэгд

Улс төр

АНУ-ын визийн журамд өөрчлөлт орох тухай шинэ журмын төсөл танилцууллаа

Нийтэлсэн

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр цагаачлалын бус F, J, болон I ангиллын визтэй гадаадын оюутан, солилцооны хөтөлбөрт оролцогч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид АНУ-д оршин суух хугацаанд тодорхой хугацаа заадаг болох тухай шинэ журмын төсөл танилцууллаа.

Энэ нь гадаад улсын иргэд АНУ-ын визийн журмыг зөрчих, хууль бусаар удаан хугацаанд тус улсад оршин суух явдлыг бууруулж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахад чиглэгдсэн ажээ.

Одоо хэрэгжиж буй журмаар дээрх 3 ангиллын визтэй иргэд АНУ-ын хилээр нэвтрэх үед паспорт дээр нь “Duration of Status” гэсэн тэмдэглэгээ хийж өгдөг ба ингэснээр тухайн иргэн статусаа хэвээр хадгалж байгаа нөхцөлд АНУ-ыг орхин гарах цаад хугацаа гэж байдаггүй байсан.

Тухайлбал, F визтэй оюутан паспорт дээрээ 1 сарын хугацаанд АНУ-д нэвтрэх зөвшөөрөл бүхий визтэй байсан ч АНУ-ын хилээр нэвтрэн орж ирэхэд нь түүнд “Duration of Status” тэмдэглэгээ хийдэг бөгөөд тухайн оюутан сургуульдаа үргэлжлүүлэн сурч, оюутны статусаа хүчинтэй байлгасан тохиолдолд хэлний бэлтгэлээс эхлээд бакалавр, магистр, докторын зэрэг горилох хүртлээ АНУ-д хууль ёсны дагуу амьдрах боломжтой.

Харин энэхүү шинээр танилцуулсан журам хэрэгжиж эхэлбэл, F, J, I визтэй цагаач бус иргэдийг АНУ-ын хилээр нэвтрэх үед 2 жилийн хугацаа дарж өгөх бөгөөд инэгснээр оюутны хувьд урьдын адил өөрийн оюутны статусаа хүчинтэй хэвээр хадгалахын тулд сургуульдаа заавал сурах шаардлагатай ба 2 жилийн дараа АНУ-д оршин суух хугацаагаа давхар сунгуулах шаардлага үүсэх юм.

Шинэ журам нь F, J, I визээр нэвтэрсэн иргэд нь АНУ-д оршин суух хугацаагаа хэтрүүлсэн үзүүлэлт 10%-иас дээш үзүүлэлттэй байгаа 60 гаруй улсын иргэдэд хамаарах аж. Өнөөдрийн байдлаар АНУ-д манай улсаас 2,972 оюутан байдаг бөгөөд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээгээр 2018 оны байдлаар манай улсаас сурч буй оюутны 13,13%, 2019 оны байдлаар 12,25% нь визийн хугацаагаа хэтрүүлсэн үзүүлэлттэй байна.

Шинэ журмын төсөл батлагдсан тохиолдолд Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас монгол оюутнуудад олгож буй визийн хугацаа хэвээр байх бөгөөд 2 жилийн дараа АНУ-д байх хугацаандаа буюу эх орондоо заавал буцалгүйгээр визийн хугацаагаа сунгуулах боломжтой.

Одоогоор журмын төслийг олон нийтэд 30 хоногийн турш танилцуулж, санал авах ажил хийгдэж байгаа юм байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

CGTN мэдээ11 цаг өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ1 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр4 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр4 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент4 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий4 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр4 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ5 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн