Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Иргэд ипотекийн зээл, нийгмийн даатгалын шимтгэлээ маргаашаас төлж эхэлнэ

Нийтэлсэн

Коронавируст цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор Засгийн газраас цогц арга хэмжээ авах шийдвэр гаргасан билээ.

Тухайлбал, аравдугаар сарын 1 хүртэл 18 хүртэлх насны бүх хүүхдэд 100 мянган төгрөг олгох, хэрэглээний болон ипотекийн зээлтэй иргэдийн төлөлтийг царцаах, НДШ шимтгэл болон хувь хүн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тэглэх шийдвэр гаргасан юм.

Улмаар Улсын төсвийн тодотголтой холбоотойгоор зарим арга хэмжээг үргэлжлүүлж, заримыг нь зогсоохоор болсон.

Маргаашаас зогсоох болон хөнгөлөлт байдлаар үргэлжлүүлэх арга хэмжээ:

НДШ тэглэх:  Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээг 2020 он дуустал шимтгэлийн “хөнгөлөлт” байдлаар он дуустал хэсэгчлэн үргэлжлүүлнэ. Тодруулбал, ажил олгогч болон даатгуулагч тус бүр таван хувиар НДШ төлж эхэлнэ. 

Ипотекийн зээл: Хүсэлт гаргасан иргэдийн ипотекийн зээлийн төлбөрийг зургаан сарын хугацаанд буюу аравдугаар сарын 1 хүртэл царцаахаар болсон. Тэгвэл уг шийдвэрийн хэрэгжих хугацааг дахин сунгаагүй бөгөөд зээлээ хойшлуулсан иргэд ирэх сараас төлбөрөө төлж эхэлнэ.

2020 он дуустал үргэлжлүүлэхээр болсон арга хэмжээ:

Хүүхдийн мөнгө: Хүүхдүүдэд 2020 оны аравдугаар сарын 1 хүртэл сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болсон. Үүнд нэг сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.

Тэтгэвэр, тэтгэмж: Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулах юм.

ААНОАТ: Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ.

Түрээсийн татвар: 2020 оны хоёрдугаар сараас есдүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулсан. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдаад байна.

Хэрэглээний зээл: Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг он дуустал хэрэгжүүлэх шийдвэр гаргаснаа Мнголбанк өнгөрсөн наймдугаар сард танилцуулсан юм.

Дэлхий4 цаг өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий4 цаг өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм5 цаг өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Дэлхий8 цаг өмнө

Трамп: Катар үнэгүй онгоц бэлэглэж байхад татгалзвал би тэнэг хүн болох байх

Боловсрол8 цаг өмнө

Г.Гантуяа: Үнэлгээнд өндөр оноо авсан багш цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авна

Дэлхий8 цаг өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ

Энтертайнмент9 цаг өмнө

Жэйсон Тэйтүмийн ахиллын шөрмөс тасарсан байж болзошгүй

Нийгэм9 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймэрт 26562.9 га талбай ӨРТЖЭЭ

Энтертайнмент9 цаг өмнө

2024 оны энэ өдөр Монголын хоёр уулчин Эверестийг үүрд эзэгнэн үлдэв

Нийгэм9 цаг өмнө

Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо

Энтертайнмент9 цаг өмнө

Олимпын аварга Кайл Снайдер биеэ үнэлэгч захиалсан хэргээр баривчлагджээ

Энтертайнмент9 цаг өмнө

Б.Мөнгөнзул, Б.Мөнгөнтуул нарт “Дэлхийн цом”-ын эрх авах найдлага байна

Нийгэм9 цаг өмнө

С.Батчулуун эмч зайлшгүй гадна эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон гэв

CGTN мэдээ12 цаг өмнө

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны Женевийн хэлэлцээний хамтарсан мэдэгдлийн талаар танилцуулав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ээжийн хайр