Дэлхий
Ставропольд сэргээгдэх эрчим хүчний 4 станц баригдаж байна
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминОХУ-ын Ставрополь мужид салхины эрчим хүчээр ажиллах дөрвөн станц баригдаж байна. Эдгээр станц ашиглалтад орсноор тус муж сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаараа ОХУ-даа толгой цохих юм хэмээн мужийн захиргааны Хэвлэлийн алба мэдээллээ.
210 МВт-ын Кочубеевскийн, 120 МВт-ын Бондаревскийн, 60 МВт-ын Кармалиновскийн, мөн өөр нэг 60 МВт-ын нийт дөрвөн станц одоо ид баригдаж байна.
Мужийн Эрчим хүч, аж үйлдвэрийн сайд Виталий Шульженкогийн хэлснээр Ставрополь нь сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх нэн таатай нөхцөлтэй юм.
“Манай нутгийн усны нөөцийг ашиглан хэд хэдэн УЦС ажиллаж байна. Үүнээс гадна нарны болон салхины эрчим хүчний эх үүсвэр бидэнд хангалттай байна” хэмээн сайд хэлжээ.
Одоо баригдаж байгаа дөрвөн станцын эхнийх нь энэ ондоо багтан ашиглалтад орох бол үлдсэн гурав нь ирэх 2021 онд ашиглалтад орох юм. Ингэснээр мужийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал 450 МВт хүрнэ.