Энтертайнмент
“Ливерпүүл” талбайдаа “Арсенал”-ыг хожиж, гурав дахь ялалтаа авлаа
Английн премьер лигийн 3 дугаар тойргийн сүүлчийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн сүүлийг мушгиж “Ливерпүүл” клуб талбайдаа “Арсенал”-ыг хүлээж авсан. Хоёр баг хоёулаа эхний тойргуудад хожчихоод байсан. Тиймээс аль хожсон нь 100 хувийн амжилтаа үргэлжлүүлэх байв.
Тэгвэл энэ тоглолтод талбайн эзэн баг “Ливерпүүл” өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авч, улирлын 3 дахь хожлоо байгууллаа. Ингэснээр 9 оноотой болж, “Лестер, “Эвертон” багуудын хамтаар хүснэгтийг тэргүүлж байна. Тоглолтын 25 дахь минутад Ляказетт гоолдож, “Арсенал” тэргүүлж эхэлсэн. Гэвч ердөө 3 минутын дараа Мане хариуг нь барьж, тэнцүүлсэн. Тэгвэл Робертсон 34 дэх минутад нэгийг нэмж, “Шинэ цэрэг” Жота 88 дахь минутад хожлыг баталгаажуулжээ.
Энэ тойрогт “Астон Вилла” “Фүлхэм”-ийн талбайд зочилж, 0:3-аар хожлоо. Ингэснээр хоёр тоглож, хоёр хожиж, хүснэгтийн 4 дүгээр байрт бичигдэж байна. Эхний тойрогт “Сити”-тэй хийх ёстой байсан тоглолт нь хойшилсон. Энэ удаагийн тоглолтын 4 дэх минутад Грилиш тооны харьцааг нээсэн бол Хурихэйн 15, Мингз 48 дахь минутад нэг нэгийг нэмэрлэжээ.