Энтертайнмент
Серена Уильямс Францын их дуулгыг орхилоо
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминГазрын теннисний дөрвөн их дуулганы нэг Францын нээлттэй тэмцээн Парис хотноо үргэлжилж байна. Тэгвэл тус тэмцээний гурван удаагийн аварга АНУ-ын тамирчин Серена Уильямс ахиллесын гэмтлийн улмаас тэмцээнийг орхилоо.
Өдгөө 39 настай тэрээр тэмцээний хоёрдугаар шатанд Болгарын теннисчин Цветана Пиронковатай өнөөдөр тоглох байсан. Серена их дуулганы 23 тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлж байсан ба 24 удаа түрүүлсэн дээд амжилт эзэмшдэг Маргарет Куртыг гүйцэх зорилготой байгаа юм.
Тэрээр “Би дөрвөөс зургаан долоо хоног юу ч хийхгүй суух хэрэгтэй юм шиг байна. Алхахад хэцүү байгаа нь эдгэх, амрах шаардлагатайг минь хэлж өглөө. Ахиллес бол хэний ч хүсдэггүй хүнд гэмтэл боловч хурдан эдгэхийг хүсэж байна. Би энэ жил дахиж өөр тэмцээнд тоглохгүй байх” гэв.
Серена ахиллесийн бэртлээ АНУ-ын их дуулганы шөвгийн дөрөвт Викториа Азаренкад ялагдсан тоглолтын үеэр авчээ.