Дэлхий
Зөвлөлтийн үеийн бараан үнэнийг илчилсэн түүхчид ял оноожээ
Сталины үед хүмүүсийг олноор нь оршуулсан булшийг олоход тусалсан түүхчид Оросын шүүх 13 жил шоронд хорих ял оноожээ. Хүний эрхийн байгууллагуудаас түүхч Юрий Дмитриевд оноосон 10 жилээр ялыг нь нэмэгдүүлснийг улс төрийн зорилготой “өш авалт” хэмээн шүүмжилж байна. Өмнө нь энэ оны эхээр шүүхээс Юрий Дмитриевд гурван жил зургаан сар шоронд хорих ял оноосон байв. Тэрбээр хоригдох ялынхаа ихэнх хугацааг шүүх хурлын өмнө урьдчилан хорих төвд эдэлсэн учраас хэдэн долоо хоногийн дараа суллагдах байжээ. Гэвч ОХУ-ын хойд хэсгийн Петрозаводск хотын Дээд шүүхээс Юрий Дмитриевд оноосон ялыг өөрчилж, 13 жил хорих болгон нэмэгдүүлсэн аж.
Өдгөө 64 настай Юрий Дмитриев нь ЗХУ-ын хэлмэгдүүлэлтэд хохирогчдыг дурсах “Дурсамж” бүлгийн гишүүн юм. Тэрбээр 2016 онд өргөж авсан охиныхоо зүй бус зургийг авч, хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан яллагджээ.
Юрий Дмитриев болон хэсэг хүмүүс 1990-ээд онд Оросын хойд хэсэг, Финляндын хилийн ойролцоо орших Карелиа бүс нутагт хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан булшийг олсон аж. Тус булшинд 1937-1938 оны хооронд Зөвлөлтийн үед цаазаар авахуулсан 6000 орчим хоригдлын цогцос булаатай байсан таамаглажээ. Харин Цэрэг-түүхийн нийгэмлэгээс тус булшинд дэлхийн II дайнд Финляндын цэргүүдэд алуулсан оросуудыг оршуулсан гэх таамгийг дэвшүүлсэн аж.
Эх сурвалж: ABC news