Яам

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хамтарна

Нийтэлсэн

ХХААХҮ-ийн Сайд З.Мэндсайхан “ЖАЙКА”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүраг хүлээн авч уулзан хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа төслүүдээ танилцуулан хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

“Жайка”-гийн төлөөлөгчийн газар энэ оноос “Төр, хувийн хэвшлийн малын эмч нарыг чадавхжуулах” төслийн II үе шатыг 5 жилийн хугацаагаар үргэлжлүүлэх, “Хөдөө аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах” төслийг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн цар тахлын үеийн эдийн засгийн хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, “2 үе шаттай зээл”-ийн төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Exit mobile version