Нийгэм

БЗД-ИЙН 14-Р ХОРООНЫ ИРГЭДЭД ХОГ, ОРЧНЫ АСУУДАЛ ТУЛГАМДАЖ БАЙНА

Нийтэлсэн

НИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өчигдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр хуулийн дагуу албан ёсоор эхэлсэн. Өнөөдөр НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Эрдэнэбилэгийн Тамир БЗД-ийн 14-р хорооны иргэдтэй уулзлаа. Нэр дэвшигч Э.Тамир 1981 онд Улаанбаатар хотод төрсөн жирийн нэгэн айлын хүү. Тэрээр өсөж торнисон дүүргээ хөгжлийн дараагийн түвшинд хүргэхийг зорьж байна.Уулзалтын үеэр хорооны иргэд өөрсдөд тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм. 14-р хорооны иргэд хогондоо дарагдаж таагүй орчинд амьдарч байгаа тухай ярьж байна. Тухайлбал, дүүргийн тохижилтын компаниуд нийслэлээс олгох ёстой төсвөө бүрдүүлж өгдөггүй удаашралтай байдгаас үүдэн хогны асуудал хүндрэлтэй байдаг байна. Энэ хэвээр үргэлжилбэл 21-р зууны Монгол хогондоо дарагдах цаг удахгүй мэт. Тиймээс НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшигч Э.Тамир Иргэдийн эрүүл мэнд, Боловсролд анхаарч аюулгүй орчинд амьдруулна гэдгийг онцоллоо. Тэрээр хог хаягдал боловсруулах үйлдвэрийг БЗД-т барьж байгуулах, Хог хаягдлыг дахин боловсруулж, аж ахуйн нэгжүүд өөрсдийн гаргаж буй сав, баглаа боодлыг татан авч, дахин ашиглах тогтолцоог дэмжих бодлого хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Exit mobile version