Улс төр

Ш.Адьшаа: Шүүхийн тухай хуулийг Ц.Нямдоржийн үзэл баримтлалаар боловсруулсан

Нийтэлсэн

Шүүхийн тухай хууль Ц.Нямдорж гишүүний үзэл баримтлалаар өргөн баригдсан учир тус хуулийн төслийг эргүүлэн татах хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдэгдлээ.

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төсөлд УИХ-д өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул хавсралтад дурдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Өмнөх Засгийн газрын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг буцааж байгаа гэж ярьж байна. Гэтэл энэ дотор Шүүхийн тухай хууль гэж Ц.Нямдорж сайдын үед өргөн барьсан хуулийг эргэн харах шаардлагатай бий. Ц.Нямдорж сайдын үзэл баримтлал, бодлогоор Шүүхийн тухай хуулийг боловсруулсан. Гэтэл өнөөдөр шинэ Засгийн газар, шинэ сайд томилогдсон. Шүүхийн тухай хууль чухал гэдгээрээ Үндсэн хуулийн дараа ордог. Өмнөх Засгийн газрын сайдын үзэл баримтлалаар өргөн мэдүүлсэн хуулийг яагаад татаж авч болдоггүй юм бэ. Шударга шүүхийн тухай асуудал өнөөдөр Монголын нийгмийн хамгийн тулгамдсан асуудал” гэж хэллээ.

Exit mobile version