Бидэнтэй нэгд

Нийгэм

“Aвторитари шинэчлэл”-ээр Сингапурыг түлхүүрджээ

Нийтэлсэн

Хэдэн жилийн тэртээх нэгэн түүх. Азийн хүчирхэг гүрэн Хятад, түүний салаа салбар, нэг хэсэг нь гэгдэх Тайвань буюу тэр арал дээрх Дундад Иргэн Улс, тэр хоёрын дунд зуучлагчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн Сингапур тэр цаг үед хэвлэл мэдээллийн чухам “од” болж билээ. Олон улсын харилцааны түүхэнд “2015.11.07, Сингапур” хэмээн тод үсгээр бичигджээ. Олон улсын харилцааны түүхэнд зуучлалын үүргийг ингэж гаргууд хэрэгжүүлсэн түүх Сингапурт очиж наалджээ. Энэ улсын олон улсын нэр хүнд дээшилнэ. Түүхнээ 1949 оноос хойш, Хятадад иргэний дайн дуусгавар болсноос хойш БНХАУ, ДИУ-ын хоёр төрийн тэргүүн 65 жилд анх удаа эрх тэгш түнш шиг Сингапурт уулзжээ. Ингэхдээ Сингапур хэмээх нейтраль нутаг дэвсгэрийг хэргээр сонгон авсан. Үүнийг Сингапурын гадаад бодлогын нэг гол ялалт хэмээн нэрлэх биз ээ.

Ли Куан Ю хэр хүн байв, тэр ер нь хэн бэ гэдэгт би чадлын хэрээр хариулт өгөхийг хичээж цуврал нийтлэлээ түгээж байгаа. Тэр бол гоц авьяастан, ширгэшгүй ухаантан, эрдмийн оргилд хүрчихсэн хүн огтоос биш юм. Тийм хүнийг Монголын улс төр эрэлхийлээд хайгаад байх шиг. Тэгвэл Сингапурт тийм хүний эрэлд хэзээ ч гарч, үгүйлж байгаагүй. Гэхдээ Ли Куан Ю бол тийм эрлийн орон зай, цаг хугацааг нөхсөн түүхт хүн хэмээвэл буруутахгүй.

Үүнтэй холбоотой бяцхан хүүрнэл өрнүүлье. Тэр ямар улс төрч вэ гэдэгт хариулт өгөхөөр хүүрнэл юм. 1960-аад онд залуухан Ерөнхий сайд байх үед нь эхнэр нь гэнэт өвдөж зовоожээ. Эхнэрээ Америкт эмчлүүлэх санаатай хөөцөлдөөд виз мэдүүлтэл АНУ-ын Элчин сайд яам эхнэрт нь виз олгосонгүй, харин өөрт нь олгожээ. “Хууль бол хууль” гэдэг зарчим, хүмүүжлийг яс махандаа мэдэрч өссөн Ли Куан Ю зарга үүсгэсэнгүй, Сингапур-Америкийн харилцааг хүндрүүлсэнгүй, гомдвол гомдохоор байсан ч тэвчээр заав. Тэгж тэвчсэн нь өнөөгийн өндөрлөгөөс харвал үнэхээр том зориг мэт. АНУ Сингапурт хэрэгтэй, хэрэг болохын цаагуур хэрэг болно гэдгийг урьтал болгоод тэвчээд өнгөрчээ. Тэгээд Британид эхнэрээ эмчлүүлэхээр болж виз мэдүүлж аваад явсан аж. Эндээс уншигч авхай Та дүгнэлтээ хий дээ.

Эхнэрээ Америкт эмчлүүлэх санаатай хөөцөлдөөд виз мэдүүлтэл АНУ-ын Элчин сайд яам эхнэрт нь виз олгосонгүй, харин өөрт нь олгожээ.

Бас нэг хүүрнэл. Хожим тэрээр эх орныхоо хөгжил дэвшил, туулсан зам, ирээдүйг ганц үгээр тодорхойлно уу гэсэн асуултад “Итгэл” гэсэн ганцхан хариулт өгчээ. “Итгэл” гэсэн энэ үгний цаана мөн ч их утга агуулга орших аж.

Гурав дахь хүүрнэл. Сингапурыг хөгжүүлсэн арвин туршлагад нь өчүүхэн гэж үзэж болох ганц санааг нэмье. Энэ бол аяллын асуудал. Гадаадад албан ажил, томилолтоор явахдаа эхлээд Хонконгт хөл тавьдаг байж. Буцахдаа заавал Тайваниар дайрдаг байж. Аяллын маршрут, дамжин өнгөрөх транзит зогсоол нь гээд бид анзаарахгүй өнгөрчхөж болно л доо. Тэрээр нэг үе дан ийм маршрутаар яваад байжээ. Учрыг лавлавал тэрээр тэр хоёрын хөгжлийн туршлага, ололт амжилтыг ажиглаж, өөрийнхтэйгөө байнга жишиж харьцуулж явсныг хожим өөрөө өчсөн байх юм.

Бас нэг хүүрнэл. Ли Куан Ю угаасаа айхтар ухаантай нэгэн байгаагүйг нотлох баримт. Түүнд зөвлөсөн ярьсан холландын нэг иргэн байжээ. Сингапурт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг төлөөлөн сууж байсан нэгэн холланд эр түүний урилгаар хааяа хааяа загасчилдаг байжээ. Загасчлахын сацуу тэр хоёр элдэв яриа өрнүүлнэ. Тэр яриан дунд Сингапурын хөгжлийн арга зам, ирээдүйн дүр зураг буух нь тэр. Цаад хүний амнаасаа унагасан бүх үгсийг Ли Куан Ю шүүрч авч өөриймшүүлж бодлого болгосон болж таардаг.

Чөлөөт цагаараа хүүрнэсэн нь тэр чигтээ зөвлөгөө, бүр хөгжлийн түлхүүр болжээ.

Ли Куан Ю бол од нь гийсэн, амжилт нь бялхсан удирдагчийн сонгомол дүр байсныг тэр үед бид олж хараагүй, мэдээ ч үгүй. Хожим мэджээ.

Хөгжлийн түлхүүр гэдгээ тэрээр хэрхэн ойлгож бүтээсэн бэ гэдэгт хариулт хайя. Сингапурыг “Хүйтэн дайн”-ы үед капитализмын үзүүлэн хэмээн нэрлэж, шүүмжилж байсан нь бий. Харин ямар капитализм бэ гэдэгт бодитой хариултыг зөв олж өгдөггүй, өгөхийг ч хүсдэггүй байлаа.

Ли Куан Ю бол од нь гийсэн, амжилт нь бялхсан удирдагчийн сонгомол дүр байсныг тэр үед бид олж хараагүй, мэдээ ч үгүй. Хожим мэджээ. Тодорхой хэлбэл Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай 1995 онд тэр улсад албан ёсоор айлчлахад л монголчуудын зарим нь олж мэджээ. Түүнд энэ тодорхойлолт бас багадна. Яахлаараа од нь гийгээд, амжилт нь бялхчхав гэдэгт тодорхой хариулт олж өгөх хэрэгтэй.

Тэрээр юуны өмнө капиталист хөгжлийн альтернатив, дорно зүгийн модель загварыг яалт ч үгүй улсдаа цогцлуулсан юм. Эдийн засагт төрийн хатуу, гэхдээ идэвхтэй оролцоо байна, зөөлөн авторитаризм ба удирдлагатай, хяналттай, залуурддаг ардчилалтай эдийн засгийн либераль реформоо хослуулна гэдгийг Сингапур улс баталж чаджээ. Гэхдээ энэ бол бүр хосгүй, давтагдашгүй үзэгдэл байгаагүй. Тэгж хэтрүүлж үнэлэмгүй байна. Энэ улс бол ердөө л Зүүн Азийн капитализмын гол үзүүлэн, тийм капитализмын эдийн засгийн амжилтын бэлгэдэл юм. Харин улс төрийн хувьд Сингапур нь аажмаар хувьслын замыг туулж байна. Тийм хувьсал ардчилал болж төгөлдөржсөн жишээ нь Өмнөд Солонгос, Тайвань байж болох юм.

Гэхдээ шал өмнөө засаглалаас тийм хувьсал эхтэй. Сингапурт эрхбиш парламент ба Ерөнхийлөгчөө бүх ард түмнээрээ сонгуулаад ирсэн бол Тайвань ба Өмнөд Солонгост жинхэнэ авилгажсан, цэрэгжсэн үндсэрхэг диктатур ноёлж байсан. Тэнд төрийн монополист капитализм хөгжсөн байлаа. Цэрэгжсэн төрийн капиталист дэглэмээ орчин үеийн олон намын тогтолцоо бүхий ардчилсан дэглэм болгож хувиргахын өмнө лав Өмнөд Солонгост багагүй цус урссан билээ.

Улс төрийн нам төлөвшсөн гарааны цэг нь “хагас нам”-ын тогтолцоо. Тэр нь нэг намын халаагүй засаглал болж шат ахисан. Малайзад ардчиллын үнэр ханхлаагүй байхад Сингапурт авторитар дэглэмийг аажмаар зөөлрүүлсэн.

Тэгвэл Сингапур нь тэдэн шиг зам туулаагүй. Энэ улс 1965 онд Малайзын Холбооноос гарч, Сингапур ба Малайзын эрх баригч намууд өвөр хоорондоо зөрчилдсөн, гэхдээ дайн байлдаандаа тулаагүй. Аль алиныг нь хамарч захирсан эрх баригч нам аль алинд нь “хагас нам” шиг ажиллаж байлаа. Улс төрийн нам төлөвшсөн гарааны цэг нь “хагас нам”-ын тогтолцоо. Тэр нь нэг намын халаагүй засаглал болж шат ахисан.

Малайзад ардчиллын үнэр ханхлаагүй байхад Сингапурт авторитар дэглэмийг аажмаар зөөлрүүлсэн. Малайзад хүчирхэг харизматик лидер Ерөнхий сайд Махатхир Мохамадын (1981-2003 онд засагласан) өнгөн дээр “хяналттай залуурддаг ардчилал” хөгжиж хэлбэржсэн бол Сингапурт тийм ардчиллыг угсаатан, шашинтны хооронд баланс барих зорилгоор маш ухаалаг, хэт консерватив, хэт болгоомжилсон байдлаар Ли Куан Югийн өнгөн дээр хэрэгжүүлжээ.

Зүүн Ази дахь шинээр аж үйлдвэржсэн “бар” орнуудын капитализмын хөгжлийг ажваас Сингапураас бусад дээр нь цэрэг-улс төрийн нөхцөл, хүчин зүйл ихээхэн нөлөөлсөн байдаг. Эдийн засгаа хөгжүүлж байж улс төрийн амьдрал ардчилагдах ёстой гэсэн зүй тогтол бүгдэд нь адил агуулгаар туссаныг бас тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ Сингапурыг цэрэгжүүлээгүй биш цэрэгжүүлсэн. ДНБ-ий гурав гаран хувийг батлан хамгаалахдаа зарцуулсан, армид бөөнөөр нь дайчлах дэд бүтцээ буй болгон хөгжүүлсэн, энэ бүхнээ национализмаараа зөвтгөсөн нь Сингапурын нэг онцлог нь болов уу.

Национализм нь Зүүн Азийн “бар” улсууд дотроо толгой цохихоор. Болхи авторитари дэглэмээ удтал хадгалан эдийн засгаа урагшлуулсан Өмнөд Солонгос, Тайванийн дэргэд Сингапур бол үлгэр жишээч ардчилагч улс юм. Тийм болхи нялх ардчилагчдад завсрын шилжилтийн үе заавал дайрсан. Тайваньд Зян Зинго, Солонгост Ро Дэ У гэхчлэн. Харин тийм шилжилтийн үеийг Сингапур туулаагүй, туулах магадлалтай хэмээн зарим эрдэмтэн судлаач үздэг юм билээ.

Ингэхэд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй амжилттайгаар шинэчлэл хийсэн хамгийн зөв хувилбар нь аль вэ гэдэгт ихэнх улс төрчид, судлаачид Сингапурыг нэрлэж байна.

Тэгэхлээр Зүүн Азийн улс төрчдөд тавих нэг асуулт гарч ирдэг. Тэд Азийн “авторитари шинэчлэл” гэдгийг хийгээд ийм их үсрэнгүй амжилтад хүрчхэв үү? “Азийн хөгжлийн диктатур” хэмээн нэрлэснээс үзвэл “авторитари шинэчлэл” хэрэгжсэн болж таарна. Энэ нь албадаж, албадлагаар хөгжүүлэх гэсэн утга бүхий. Сүх далайж заналхийлж байгаад ард түмнээ мөнгөтэй болгочихсон хэмээн Пак Жөн Хи, Чан Кайши нарыг нэрлэсэн нь бий. Хүний эрх, цөөнхийн эрх, экологи хохирох бол нэг хэсэгтээ юу ч биш, төрийн хүчирхэг бас хүчирхийллийн машин хэрэгтэй, алдаа гаргавал хатуу шийтгэнэ – ийм зарчим л ноёлж байв.

Тэгвэл Зүүн Азийнхны энэ туршлагыг Хятад 1980-2000 онд шууд авч хэрэглэсэн хэмээн судлаачид үздэг. Эдийн засгийг шавдуулан хөгжүүлэх, ард түмнийг үтэр түргэн баяжуулахыг албадсан, хүчилсэн, 1989 онд багагүй цус урсгасан.

Ингэхэд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй амжилттайгаар шинэчлэл хийсэн хамгийн зөв хувилбар нь аль вэ гэдэгт ихэнх улс төрчид, судлаачид Сингапурыг нэрлэж байна. Зүүн Азийн шинээр аж үйлдвэржсэн орнууд бол амжилтын түүхэн жишээ юм. Тэдэн дотроо Сингапур ба Ли Куан Ю хоёр хоршоо үгс болж орсноороо тийм амжилтын чухам гайхамшигт жишээ нь болов уу. Энэ улсын ба удирдагчийнх нь туршлагыг дэлхий дахинаараа судалж, зарим нь даган дуурайхыг оролддог. Судалсан ба дагасан орнууд Латин Америкаас авахуулаад Хятад, бүр Казахстаныг нэрлэсэн нь тааралддаг. Тэр ч бүү хэл Энэтхэг нь Сингапураас цуцалтгүй суралцагч болж хувирсан.

Уг нь Монгол нь Сингапурын замаар хөгжих бүрэн боломжтой ба нийгмээсээ дэмжлэгтэй хэмээн зарим хүн нотолдог. Энэ бол нээлттэй мэтгэлцээний сэдэв. Монголчууд эрх чөлөөнд дуртай, дор бүрнээ өөрөө өөртөө зөв гэсэн ийм ард түмнийг ийм өргөн уудам нутаг дэвсгэрт нэгтгэж зангидна гэдэг амаргүй. Хэрэв Монгол нь хүн амын нягтралшилтай, газар нутаг давчуу байсансан бол хөгжлийн түвшин илүү өндөр байх байсныг үгүйсгэмгүй.

Гэхдээ Сингапураас бүү суралц гээд хаалгаа хавхийтэл хаачих нь хаашаа юм. Насанд хүрсэн, эрүүл саруул бүх хүн ажил хөдөлмөр эрхэлж, мөнгө цалингаа босгож, бүгд ажил орлоготой болцгоо гэдэг чинь буруу шаардлага биш шүү дээ. Ядуучууд, нийгмийн эмзэг давхаргыг нэг хэсэгтээ анхаарлаасаа түр гаргаад, харин тэдэн дотор байгаа нэн идэвхтэй, санаачилгатай хэсгийг нь сугалан авч өөд татаад, дундаж давхарга руу оруулж ирээд байвал нэг гарц харагдах юм биш байгаа?

Хэзээ ч засал авахгүйг нь бүр хая гэсэн санаа Зүүн Азийн хөгжлийн загвар дотор бас явж байна лээ шүү! Төрөөс 82 төрлийн нийгмийн халамжаа (ёроолгүй сав руу урсах адил) урьтал болгохгүйгээр ядуу гэх “30%”-ийн дотроос аль гэгээлэг, өөдтэй, хийморьтойг дэмжих замаар энэ “30%”-ийг багасгах боломж бол хангалттай байна, бидэнд.

Дахиад давтчихъя. Ард түмнээрээ ажил хийлгэж чадсан анхны Засгийн газар хэмээн түүхэнд бичигдээч хэмээн У.Хүрэлсүхийн Засгийн газарт уриалан дуудcaнаа давтъя. Монголчуудаараа ажил хийлгэж, монголчууд бид хөдөлмөрөө мөнгөөр үнэлүүлж, амьдрал ахуй нь босоосой, сайжраасай, цаашдаа эх орны хөгжилд түлхэц үзүүлээсэй гэсэн уриалга. Одоогийн УИХ, одоогийн Засгийн газар 2024 онд тайлангаа тавина, хийсэн бүтээсэн ажлууд нь ярайна. Гэтэл ядуу гэх нөгөө 30 хувь, ядуурахад бэлхэн дахиад 20-30 хувь үлдчихвэл ямар гавьяа байгуулсан Засгийн газар гэх вэ? Өмнөх бүх Засгийн газар чинь энэхүү “30%”-ийг үлдээчхээд явчихдаг байсан учраас л дуурсагдах нэргүй алга болчихсон (монголчуудын тархинаас) юм шүү дээ!

Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний хуучин фэйс хоёр сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд хоёр сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн “Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна” гэх хуурамч холбооос илгээж, найзуудын маань хаягийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж, цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа