Бидэнтэй нэгд

Улс төр

С.Зоригийг хөнөөсөн хэргээр “хооллоод” 22 жил боллоо

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Үүнээс хойш хэргийн учиг тайлагдалгүй 22 жил өнгөрлөө.

Анх С.Зориг агсны гэргий Б.Булганыг баривчилсан тухай 2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд ЦЕГ-аас мэдээлэв. Энэ мэдээтэй хамт уг хэргийг үйлдсэн эрэгтэй, эмэгтэй хоёрыг Орхон аймгаас баривчилсан тухай мэдээлэл бас цацагдсан. Үүнээс хойш удалгүй хүн амины хэргээр ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар, баривчлагдаж ирсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн болж таарсан.

Үүнээс эхлээд л олон нийт энэ хэргийн учир зангилаа тайлагдаж, захиалагчийг зарлах болов уу гэж хүлээсэн. Гэвч зарим нам, улстөрчид хэргийг уриа лоозон мэт ашиглаж, сонгууль бүрийн өмнө иргэдээс оноо авах хэрэгсэл болж ирлээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар ч энэ үйл явдал давтагдсан нь харамсалтай.

Гэвч зарим нам, улстөрч хэргийг уриа лоозон мэт ашиглаж, сонгууль бүрийн өмнө иргэдээс оноо авах хэрэгсэл болж ирлээ.

2016 онд С.Зоригийн хэрэг илэрсэн тухай хуулийн байгууллагынхан ээлжит мэдэгдлээ хийв. УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат ганцхан Монголын үндэсний телевизэд энэ хэргийн талаар ноцтой баримт илэрлээ гэж ярилцлага өгөөд, холбогдогч Ц.Амгаланбаатарыг С.Зориг агсны амьдарч байсан байрны 00-ын өрөөнд оруулж байгаад авсан бичлэгийг олон нийтэд үзүүлсэн юм.

Бас тэрээр “…Энэ хэргийн нотлох баримт дотор ил байдлаар нотлогдож байгаа олон зүйл бий. “1998 оны аравдугаар сарын 1-ний өдөр ийм хүнийг харсан. Ийм зүс царайтай хүн С.Зоригийн гэрийг асууж, сураглаад явж байсан. Гэрийнх нь гадуур сэжигтэйгээр олон удаа эргэлдсэн. Ийм зүс царайтай хүн байсан” гээд 1998 онд мэдүүлэг өгсөн гэрчээс хуулийн дагуу дахин гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдээс өөр өөр орон зай, цаг хугацаанд “Таны ярьж байсан хүн эдгээр хүмүүс дунд байна уу” гэхээр олон хүний дундаас гэмт этгээдүүдийг эргэлзэх юмгүй зааж байсан. Хуульд заасан аргуудын нэг энэ л дээ” гэж ярьсан байдаг.

Удалгүй 2016 онд шүүх ажиллагааг эхлүүлж, 2017 онд бүх шатны шүүхээр эцэслэн яллаж дууссан. Ингэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байдаг. Хамгийн сүүлд 2017 оны наймдугаар сарын 7-ны өдөр тэдний гомдлыг Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг өөрөө даргалж хуралдаад Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ялыг 20 жил болгож эцэслэн шийдсэн байдаг.

Шүүх хурлын заримыг телевизээр шууд дамжуулж байв. Гэсэн ч энэ бүхэн нэг л эргэлзээтэй шийдэгдлээ гэсэн хардлага нийгэмд явсаар байсан юм.

Тэгвэл 2020 оны сонгуулийн өмнөхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт дахин шинэ “нөхцөл байдал” илэрлээ. Энэ хэргийг дээрх гурван хүнд тохохын тулд тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан, бас прокурор, шүүх эрүүдэн шүүсэн гэдэг асуудал үүсэж, энэ нь бараг нотлогдсон. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг дахин задарлаа.

АТГ-аас энэ хэрэгт холбоотойгоор тагнуулын хоёр ажилтныг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хоёр ажилтныг саатууллаа. Шүүх тэднийг нь суллав. Заримыг нь хорьж ч чадаагүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

АТГ-аас энэ хэрэгт холбоотойгоор тагнуулын хоёр ажилтныг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хоёр ажилтныг саатууллаа. Шүүх тэднийг нь суллав.

Тухайн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болсон” гэж мэдэгдлээ. Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэдгийг сайд нотлов. Ер нь бол энэ гурван хүнд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үүрүүлэх хуулийн ажиллагааны үед ЦЕГ-ын даргаар Р.Чингис, ТЕГ-ын даргаар Б.Хурц, ШШГЕГ-ын даргаар Б.Билэгт, Улсын ерөнхий прокуророор М.Энх-Амгалан, Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Зориг ажиллаж байв.

Улмаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны аравдугаар сарын 23-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр “…С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. 18 жилийн дараа энэ хэрэг илэрсэн. Цаашид дахин шалгах шаардлагагүй. Хамгийн сүүлд Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа” гэсэн байдаг.

Мөн ТЕГ-ын дарга Б.Хурц 2017 оны аравдугаар сарын 26-нд “…Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар нэлээд ярьж байна. Тиймээс бид энэ асуудалтай холбогдуулж тодорхой мэдээлэл өгөх нь зөв гэж үзлээ. Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүрдээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо бас сайд болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна” гэж байв.

Гэвч шүүх өөрийн ялласан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүсэн гээд Ж.Мөнхгал, С.Баярт, Б.Хурц нарт гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргасан байдаг. Үүнтэй зэрэгцэн хэргийг тойрсон улстөржилт ч намжаагүй.

ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд хамтран ажлын хэсэг байгуулж, хэсэг ярив. Тэгээд сонгуулийн дараа эргээд л энэ хэргийг тоох хүнгүй боллоо. Өнөөдөр 2020 оны аравдугаар сарын 2-н. Тэр аймшигт хэрэг үйлдэгдсэн өдөр.

CGTN мэдээ12 цаг өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ1 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр4 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр4 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент4 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий4 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр4 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ5 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн