Нийгэм
БЗД-ИЙН НАЙМДУГААР ХОРООНЫ ИРГЭД БОХИР ОРЧИНД АМЬДАРЧ БАЙНА
Нийслэлийн БЗД ийн наймдугаар хороонд 24000 гаруй иргэн амьдардаг. Тус хороо бусад хороодоос харьцангуй дэд бүтэц шийдэгдсэн хороо. Гэхдээ наймдугаар хорооны иргэд өнөөдөр хогтой бохир орчинд амьдарч байна. Тухайлбал бороо орсон үед үерийн ус далангаас хальж орон сууцны айлууд руу урсаж усанд автсан байна. Энэ нь хүүхэд, хөгшчүүл болон орон сууцны иргэдийн чөлөөтэй явах орчныг хязгаарлаж байна. Энэ мэтчилэн орчны бохирдлын асуудал наймдугаар хорооны иргэдэд бэрхшээл болж байна. Харин өнөөдөр НИТХ-ийн сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшигч Э.Тамир тойргийн хороодоор явах үеэр наймдугаар хороо болон, 14-р хорооны иргэдтэй уулзсан байна. энэ үеэр 14-р хорооны Батонокийн Автобусны буудал дээр очиж иргэдийн санал сэтгэгдлийг сонсчээ. Иргэд “Автобусны хүрэлцээ муу, өглөө оройдоо дүүрэн хүнтэй явдаг. 1-2 автобус өнгөрөөж байж арай ядан автобусанд багтаж суудаг. Ажил хичээлдээ хоцрох асуудал хэвийн үзэгдэл болсон” гэж тулгамдаж байгаа асуудлуудаа тайлбарласан юм.