Улс төр
Япон улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилна
Ирэх долоо хоногт Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу Монгол Улсад айлчлах товтой байна.
БНАСАУ-д олзлогдсон япон иргэдийн асуудлаар голлон хэлэлцэнэ гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Мөн хоёр орон хоорондын зорчигч тээврийн нөхцөлийг хөнгөлөх талаар ярилцах хүлээлттэй байна. Монгол Улс БНАСАУ-тай ойрын харилцаатай цөөн улсын нэг тул зуучлагчийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.
Саяхан ажлаа хүлээн авсан Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ “Иргэдээ эх оронд нь авчрахын төлөө шаргуу ажиллана. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахад бэлэн” гэж байсан юм.