Улс төр

Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Монголд хийх айлчлал хойшлогдлоо

Нийтэлсэн

Энэ сарын 7-ны өдөр манай улсад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео манай улсад айлчлал хийхээр төлөвлөөд байсан билээ. Тэгвэл тус айлчлал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлохоор болсон тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Тодруулбал,

Гадаад харилцааны яамны Дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын Элчин сайд М.Клечески нар уулзаж байна. Ирэх долоо хоногт Монгол Улсад болон БНСУ-д хийхээр төлөвлөж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео-гийн айлчлал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хойшлогдохоор боллоо хэмээн албан ёсны твиттер хаягаар дамжуулан мэдээлжээ.

 

Л.Баяр

Exit mobile version