Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажлын хэсгийнхэнд тодорхой үүрэг даалгавар өгөв

Нийтэлсэн

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажлын хэсгийнхэнд тодорхой үүрэг даалгавар өгөв.


Exit mobile version