Улс төр
Н.Энхтайван: Помпеогийн Монголд хийх айлчлалын товыг дипломат шугамаар дахин товлоно
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын товыг дипломат шугамаар дахин товлохоор тохиролцлоо гэж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван мэдээллээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео энэ сарын 7-ны өдөр манай улсад айлчлал хийхээр төлөвлөөд байсан юм. Тэгвэл тус айлчлал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлохоор болсон тухай Гадаад харилцааны яамнаас өчигдөр мэдэгдсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авч гэргийн хамт эмнэлэгт тусгаарлагдсан юм. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн айлчлал хойшлогдсон гэж таамаглаж байна.