Бидэнтэй нэгд

Улс төр

Д.Туяа: Байгаль орчны эсрэг олон хууль бус ажлыг зогсоож чадсан тэр мөч бүр хамгийн гайхалтай

Нийтэлсэн

Булган аймгийн ИТХ-ыг 6-р тойрогт Дашинчилэн суманд нэр дэвшигч Д.Туяатай ярилцлаа. Түүнийг байгаль орчны хамгааллын асуудлаар цөөнгүй ажлын ард амжилттай гарч, нутгийн иргэдэд бэлчээр усыг нь эргүүлж өгч байснаар нь хүмүүс мэднэ.

-Таны байгаль хамгааллын ажлын талаар ярилцъя. Таныг таньдаг болоход л хууль бус лиценз, олборлолттой тэмцдэг эмэгтэй байсан, одоо ч тэмцсээр л байна. Хамгийн гайхалтай нь ажил болгоноо нутгийн ард иргэдийн талд шийдвэрлэдэг байсан. Энэ ажлын эхлэл хэзээ хэрхэн тавигдсан бэ?

-Анх 2008 онд нутгийнхаа шүтээн болсон “Буурал хаан” уулаа хамгаалж байсан. Тухайн үед миний хуулийн мэдлэг бага байжээ. Гэхдээ л өөрийнхөө хэмжээнд тэмцэж, төрийн албаны анхан, дунд, дээд шатанд хүртэл явж байгаад нутгаа хамгаалж үлдэж чадсан. МУ-ын Ерөнхийлөгчид хүртэл хандаж байсан. Манай улс “Үндсэн хууль”-иараа төрийн эрх мэдлийг ард түмний мэдэлд өгсөн. Тэгсэн хэдий ч өнөөг хүртэл хуучинсаг, хоцрогдсон, явцуу эрх ашигтай хэсэг бүлэг нөхдүүд эзэрхийлсээр л байна.

-Тэр үеэс одоог  хүртэл хэр олон байгаль хамгааллын ажилд оролцсон байна вэ?

-Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байдрагийн гол, Заг сумын Загийг гол, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тос Тосон Бумбын нуруу, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг, Булган аймгийн Бүрэгхангай суманд малчдын хүсэлтээр гол ус, бэлчээрийг нь хамгаалахад Зөвлөхөөр ажилласан. Мөн сумынхаа Хараат багт байсан уурхайн үйл ажиллагааг аймгийн удирдлагуудтай хамтарч зогсоосон, Доргонт багт хууль бусаар олборлолт хийж байсан компанийг Шүүхэд нэхэмжлэл гаргаж, түр зогсоосон ч Дээд шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Ер нь өнөөгийн бодит байдал дээр бүх шатны төрийн байгууллагууд хөрөнгө мөнгөтэй гадаад дотоодын компаниудад үйлчилж байна. Түүний эсрэг хөдөөгийн малчин иргэд үнэхээр хүчин мөхөстөж байна шүү дээ. Хөрс, усыг энэ хэртэй байгаа дээр нь хамгаалж үлдэхгүй бол манай орон “Орших уу эс оршихуй”-н хэмжээнд очиход хүрнэ. Би үүнд л эмзэглэж байна.

-Байгаль орчныг сүйтгэж байгаа хүмүүс голдуу мөнгөтэй, ар тал сайтай хүмүүс байдаг. Гэтэл та нөгөө талд нь нутгийн хэсэг иргэнээс өөр хамгаалалтгүй, улаан гараараа энэ хүч тэнцвэргүй тулаанд ордог. Багагүй дарамт, цөөнгүй шүүх хурлаар орж байсныг тань мэдэх юм. Хэн ч шантармаар энэ ажилд яагаад ингэж олон жилээ “үрэв”?

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа намайг намын аппаратдаа хөдөө орон нутаг хариуцсан сэтгүүлчээр ажиллуулж байсан. Тэр үед газар хэлтсийн дарга нар нэгэн хурал дээр Туяа гэдэг нөхрийн талаар шүүмжилцгээсэн гэдэг. Тэгэхэд “Туяа бол анхан шатнаас зовлонг нь туулж ирсэн партизан. Түүний зүрх Монголоо гэж цохилдог, та нар Туяатай эвээ олоод ажилла” гэсэн гэдэг. Үнэхээр л Алтанхуяг даргын хэлснээр миний сэтгэл зүрх “Эх нутгаа” гэдэг болохоор л байгаль орчныг хамгаалах энэ салбар руу сайн дураараа орсон байх аа. Би бусдын эрүүл, урт амьдралын төлөө өөрийнхөө бүх нөөц бололцоог зориулж явдаг. Ер нь байгаль ус, бэлчээр, гол горхи хамгаалж байгаа хүнийг ад үзэж, буланд шахаж, гутаах явдал бол хэрээс хэтрээд байна. Энэ бол таны хэлсэнчлэн мөнгө хөрөнгөтэй, эрх мэдэлтэнгүүдийн л турхиралт шүү дээ. Тэд намайг гутааж чадах ч, миний чадварыг, миний хийсэн сайн бүхнийг гутааж дийлэхгүй.

-Ийм эрсдэлтэй ажилд та хамгийн гол нь сайн дураараа оролцдог. Бараг өөрөөсөө зардал мөнгөө гаргаад яваад байдаг. Сайн үйлсийн энэ ажлыг мөнгө хөрөнгөөр үнэлж болохгүй байх. Гэхдээ та ингэж ажилласныхаа төлөө авч байсан хамгийн том шагнал юу байв?

-Миний нутаг олон эрдэм номтой хүмүүс төрж өссөн, номын авшигтай сайхан нутаг. Манай нутагт гадаад дотоодын ашиг хайгчид ирэх гэж биднийг сандаргаж байсныг би түрүүнд дурьдсан. “Буурал хаан” ууланд минь эрх мэдэлтнүүд санаархаж, тухайн үеийн Зам тээвэр, аялал жуулчлалын яамны сайд , Засгийн газрын төлөөлөл ирж хурал цуглаан хийж, нутаг усыг минь эзлэх гэж үзсэн. Тэр үед аймаг, сум, хот хүрээгүй л явж байж, “Буурал хаан” уулаа аварч үлдсэн дээ. Нутгийн олон минь шүтээн уулаа хамгаалсан гэж намайг хүндэлж, хайрлаж байгаа нь хамгийн том шагнал юм даа.

-Та байгаль орчны энэ ажилтай холбоотойгоор хэзээ хамгийн их баярлаж, өөрөөрөө бахархаж байсан бэ?

-Байгаль орчныг сүйтгэж байгаа гол буруутан нь уул уурхайн бизнес бүлэглэл, эрх мэдэлтэй албан тушаалтнуудын улс төрийн бүлэглэл байдаг. Манай улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмыг зөрчсөн байвал би үзэлцдэг. Малчин иргэдийн эрх ашиг хөндөгдөж, хохирсон тохиолдолд эрх ашгийг нь хамгаалах гэж л би ажилладаг. 2018 онд Баянхонгор аймгийн Заг сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, нутгийн иргэд Загийн голоо, малчдын бэлчээр усаа хамгаалах зорилгоор ажлын санал тавьсан. Миний чадах ажил байсан учраас хамтарч ажилласан. Тухайн үед нутгийн иргэд нь Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Худалдаа хөгжлийн банк,Улаанбаатар банк гээд олон  газар хувь зэмшдэг хүний компани учраас зогсоож дийлэхгүй, хоёр жил орчим тэмцэж байгаа гэцгээж байлаа. Миний хувьд бол хуульч биш экологич мэргэжилтэй хүн. Өөрийн эзэмшсэн мэргэжлийн давуу байдлыг харуулсан. Тэр уурхайн үйл ажиллагааг нь хуулийн хүрээнд зогсоох, албадан нүүлгэх ажлыг удирдан зохион байгуулсан. Бид бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй гэдгийг харуулсан, анхан шатны иргэд, малчид Ерөнхий сайдаас илүү эрх мэдэлтэй гэдгийг ойлгуулж өгсөн. Нутгийн малчид, иргэд нь маш их талархаж “МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга манай аймгаас төрсөн хэдий ч анхдагчдийн өлгий Булган нутгийн шавилхан бүсгүй Загийн голыг минь хамгаалж өглөө шүү, илүү өгөгдөлтэй хүмүүс төрдөг  нутаг юм байна”  гэцгээж байсан. Эрх мэдэлтнүүдийн өөдөөс сөрж, хууль сануулж, тэр бүлэглэлийг ухаанаараа, мэргэжлийн ур чадвараараа ялна гэдэг гайхалтай сайхан.

-Таны туйлын хүсэл зорилго юу вэ?

– Эх нутаг минь бүрэн бүтэн, ирээдүй хүүхэд залуус амар амгалан амьдраасай гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Хүмүүс “Ус”-гүй хэд хоног амьдарч чадах вэ? Өнөөгийн төр засгийнхан газар нутгаа 30 жилийн хугацаатай гаднынханд лиценз нэрээр эзэмшүүлээд байна. Энэ газар нутаг чинь гадныханы мэдэлд очвол яах вэ? Энэ тухай бодох тэнхэлгүй болтлоо мөнгөнд, албан тушаалд шунасан байна. Манай орны байгаль орчны асуудал “Үндэсний аюулгүй байдал”-ын хэмжээнд яригдахаар болж байна. Бүх шатны засаг дарга нар хариуцлагагүй,  хяналтгүй, өөрийн толгойгүй нам эвслийн захиалгаар удирдуулж байгаа нь малчдын бэлчээр ус, гол горхи ширгэх нөхцөл болж байна. Бид бүхэн аль нэг бизнес бүлэглэл, нам эвслийн дохио зангаагаар, тэдний хүслийг хангагч байхаа болих цаг нь болсон. Үр хүүхэд, нутаг ус, ирээдүйгээ бодолцож, ухаантай, бодлоготой, нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй.

-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?

-Мэргэжлийн ажлаа бол чадна гэж хэлнэ. Байгаль орчны асуудал дээр хэн нэгний эрх ашиг хохирсон бол би туслахад үргэлж бэлэн байдаг. Тэр хүмүүст миний тусламж хэрэгтэй бол би цалин мөнгө гэлгүй л ажиллаж өгдөг. Амласан бол түүнийхээ төлөө үзүүрийг нь хүртэл явах дуртай.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа