Нийгэм

Баянзүрх дүүргийн 10,13-р хороонд явган хүний зам, гудамж талбайн гэрэлтүүлэг дутмаг байна

Нийтэлсэн

БЗД-ийн 13-р хороонд явган хүний зориулалтын зам, хүүхдийн тоглоомын аюулгүй талбай хомс байна. Хүүхдийн тоглоомын талбай гэр хороолол дунд хүртээмжгүй байдгаас шалтгаалж бага насны хүүхдүүд найз нөхдийн хамт гэрээсээ хол явж тоглох тохиолдол элбэг байдаг тухай оршин суугчид ярьж байна.

Өнөөдөр НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Тамир БЗД-ийн 13-р хороо болон 10-р хорооны иргэд, оршин суугчидтай уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонслоо. 13-р хороонд дэд бүтэц гудамж талбайн гэрэлтүүлэг хангалтгүй байгаа бол 10-р хороонд эдгээр асуудал мөн тулгамдаж байна.

Түүнээс гадна Сургууль, Цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байдаг талаар иргэд уламжиллаа. Тухайлбал БЗД-ийн 10-р хороонд байрлах 421-р ангийн ойролцоо байрлах энэ газар 10 гаруй жил хоосон ашиглагдаагүй байна. Энэ хэсэгт Цэцэрлэг, Сургууль баривал оршин суугчид хэдэн км хүүхдүүдээ зөөх шаардлагагүй болох юм.

Тиймээс эдгээр асуудлыг цогцоор нь шийдэж, гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгож, аюулгүй орчин бий болгох, бүх хороод цэцэрлэг сургуультай болгохын төлөө ажиллана гэдгээ НИТХ-ын 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Тамир онцоллоо. Харин түүнийг 10, 13-р хорооны иргэд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

Exit mobile version