Нийгэм
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЖ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТАЙВАН АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ
НИТХ-ын 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Тамир Өнөөдөр БЗД-ийн наймдугаар хорооны иргэд сонгогчидтой уулзаж, санал сэтгэгдлээ хуваалцлаа.
Наймдугаар хорооны иргэдтэй уулзах үед тус хороонд амьдардаг иргэд Цэрэг, Цагдаа зэрэг төрийн албан хаагчдыг ар гэртээ санаа зовохгүй ажиллах боломжийг олгож өгөхийг хүслээ.
Үүний нэг нь хүүхэд харах үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатайг тэд онцолсон юм. Учир нь тус хороонд Өдөр өнжүүлэх төв болон Цэцэрлэгийн хүртээмж ховор байдаг байна.
Тиймээс төрийн албан хаагчид улс орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг учир тэдний үр хүүхдүүдэд эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлж Сургууль, Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэдгийг НИТХ-ын 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Тамир онцоллоо.