Улс төр

Говьсүмбэрт аймгийн Ардчилсан нам, Монгол ардын Хувьсгалт нам Энэ удаагийн сонгуульд хамтран ажиллана

Нийтэлсэн

Энэ удаагийн сонгуульд Говьсүмбэрт аймгийн Ардчилсан нам, Монгол ардын Хувьсгалт нам хамтран аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд харилцан санал хуваахгүйгээр бие биеэ дэмжин ажиллахаа илэрхийлж ТУНХАГ БИЧИГ үйлдсэн байна.

 

Тунхаг бүрэн эхээрээ

ТУНХАГ БИЧИГ

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр                                                               Чойр хот

 

            Ардчилсан нам (АН), Монгол Ардын Хувьсгалт нам (МАХН) нь Монгол Улсад “АРДЧИЛСАН ШУДАРГА ЁС”-ыг бат бөх тогтоохын төлөө Монгол Улсын Үндсэн Хуулиар баталгаажсан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, ардчиллын үнэт зүйлийг сахин хамгаалах зорилгоор хамтран ажиллахаа тунхаглаж байна.

Нэг.  Монгол Улсын Их Хурлын болон Орон нутгийн Хурлын сонгуулийн хуулийг засаж сайжруулах, шат шатны сонгуулийн булхай луйвар, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн аливаа оролдлого, албан тушаалтны үйлдэлд хариуцлага тооцуулах, иргэдийн сонгох, сонгогдох, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр тууштай хамтран ажиллана.

Хоёр.  Орон нутгийн Хурлын сонгуульд дэвшүүлсэн Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, аймгийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бий болгох зорилгоор аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Намууд харилцан санал хуваахгүйгээр бие биеэ дэмжин ажиллахаа илэрхийлж байна.

Гурав. Намууд цаашид улс төрийн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахдаа шударга, нээлттэй, эрх тэгш, харилцан хүндэтгэлтэй, эв нэгдлийг хангах зарчмыг баримтална.

 

АРДЧИЛСАН НАМ

     Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын дарга Д.СҮРЭНЖАВ

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

МАХН-ын Түмэтийн дарга Д.ЭНХСАЙХАН

Exit mobile version