Улс төр

Л.Мөнхтүшиг: УОК-оос Монголд ирэх нэн шаардлагатай гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгохоор шийдвэрлэлээ

Нийтэлсэн

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар 81 улсаас 23354 иргэнийг эх орондоо авчраад байна. 84 удаагйн тусгай үүргийн онгоцоор 16816 иргэн ирсэн. Энэ сард 11 удаагийн нислэг хийхээс эхний нислэг болох Нурсултан-УБ-ын онгоц ирээд байна.

Хүнд нөхцөлд байгаа буюу 10-р сард нэн яаралтай буцах хүсэлтэй 3000 гаруй иргэн байна. Үүнээс 2500 орчим нь БНСУ-д байна. АНУ-д 205 хүн, Европоос Яаралтай буцах хүсэлтэй иргэдийг оруулбал 490 орчим иргэн болж байна. Нийт буцах хүсэлтэй иргэн 9000 орчим байна.

Хүйтэн болсон учир тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгай хоолойгоор дамжуулан нисэх буудлаар дамжуулан тусгаарлаж байна.

2760 иргэнийг энэ сардаа авчирна. 2020 оны 1-р сарын 27-ноос эхлэн богино хугацааны бүх төрлийн визийг зогсоогоод байсан. Цар тахлын тархалтын нөхцөл байдлыг харгалзан нэн шаардлагатай Монгол Улсад ирэх хүсэлтэй гадаадын иргэдэд богино хугацааны виз олгох шийдвэрийг УОК-оос гаргалаа.

Тиймээс Монголд албан болон бизнесийн зорилгоор ирэх гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгож, 21 хоног тусгаарлагдан Монголд ажиллах боломжийг нээж байна. Мөн визээ 30 хоногоор сунгаж болох шийдвэр гаргалаа. Гадаадын иргэд нислэгт хамрагдахаас өмнө коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлага тавина гэлээ.

Exit mobile version