Улс төр

Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан гэх хэргийг мөрдөн шалгаж байна

Нийтэлсэн

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон түүний тойрон хүрээллийн хүмүүст гүйцэтгэх ажиллагаа явуулж тагнаж чагнасан хэмээн ТЕГ-ын 11 албан тушаалтныг яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбатаас тодруулахад, энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг өглөө.

Үүнээс үзэхэд ямартай ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тагнаж чагнуулсан асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандсан юм. Тэрбээр өөрийг нь тагнаж, чагнахад оролцсон байж болзошгүй Тагнуулын байгууллагын 11 хүний нэрийг өгчээ. Тусгай хяналтын дэд хорооноос түүний хүсэлтийг прокурор руу шилжүүлсэн юм. Үүн дагуу прокурорын газар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнасан гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Exit mobile version