Нийгэм

2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг хална

Нийтэлсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж 2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг халах шийдвэр гаргажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар сайд Л.Цэдэвсүрэн танилцуулсан байна. Үүнтэй холбогдуулан,

2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг үе шаттай халах,
Засгийн газраас гаргах шийдвэрт шинжлэх ухааны байгууллагын саналыг сонсож, тусгадаг байх,
Багш нарын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх зорилгоор “Багш хотхон” байгуулах,
Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтад цахим технологи нэвтрүүлэх төлөвлөлт боловсруулж танилцуулах,
Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерийн барилга, угсралтын ажлыг эрчимжүүлэх үүднээс ирэх онд санхүүжилтийг нь нэмэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгажээ.

Exit mobile version