Улс төр

17-Хорооны хүүхдүүд эрсдэлтэй, бохир замаар хичээлдээ явж байна

Нийтэлсэн

НИТХ-ын 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Тамир БЗД-ийн 17-р хорооны иргэд сонгогчидтой уулзаж санал сэтгэгдлээ солилцлоо.

17-р хорооны иргэдэд хогны машины хүрэлцээ, хог ачилтын давтамж бага зэргээс гудамж талбайн хог нэмэгдэж хөрсний бохирдлыг нэмэгдүүлдэг байна. Мөн айл бүрийн хашаа, гудамжнаас хөрсний ус ундарч хүүхэд, хөгшчүүл зорчиход хүндрэлтэй байдаг байна.

Ус урсаж байгаа хэсэгт өндөр хүчдэлийн шугам байдаг ч, хүүхэд хүрэхээс сэргийлэх хамгаалалт хангалтгүй байгаа юм. Гэтэл энэ замаар оршин суугчид болон 79-р сургуулийн хүүхдүүд өдөр бүр хичээлдээ явдаг.

Тэд эрсдэлтэй замаар сургууль гэрийн хооронд явдаг гэдгийг иргэд онцоллоо. Харин НИТХ-ын 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч

Э.Тамир өглөөнөөс орой хүртэл тойргийн иргэдийн жаргал зовлонг хуваалцаж иргэдтэйгээ ойрхон ажиллахаа илэрхийллээ.

Тэрээр хогны асуудал, гудамж талбайн гэрэлтүүлэг зэргийг шийдэж сургуулийн хүүхдүүд аюулгүй замаар хичээлдээ явах боломжийг бүрдүүлнэ гэсэн юм.

Exit mobile version