Улс төр
ДАМБЫН ШАГДАРСҮРЭН: Үнэнч шударга хүн л хэрэгтэй, долдойнууд хэрэггүй
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Дамбын Шагдарсүрэн Д.Туяагийн тухай ийн өгүүлэв.
-Д.Туяатай танилцсан түүхээ сонирхуулах уу?
“Шар Туяа” нийтлэлийг уншаад “Ямар их тэвчээртэй, тууштай сэтгэлтэй юм бэ” гэж дүрслэн бодсон. 2011 онд МҮОНРТ-ийн сэтгүүлч Алтанцэцэгийн гол усыг хамгаалах тухай нэвтрүүлэгт нэрт яруу найрагч Цэндийн Чимэддорж, Д.Туяа бид нар уригдан, оролцож байв. Түүн дээр Шар Туяа яг л байгаагаараа, бодсон санаснаа шууд элдэв гоёл чимэггүйгээр ярьсан. Ер нь улс төр, нийгэмд гоёл чимэг хэрэггүй гэж боддог. Тайзан дээр л гоёно уу гэхээс өөр амьдралд хэрэггүй шүү дээ. Түүнэээс хойшТуяа “Шаагаа ахаа энд тийм уурхай үйл ажиллагаа явуулах гээд байна, би ингэж тэмцлээ, иргэдийн хурал нь тийм шийдвэр гаргасан байна” гэх мэт орон инутгийн мэдээллийг хүргэдэг болсон. Заримдаа би түүнийг зэмлэнэ. Юун түрүүн битгий хурцлаад бай, ул суурийг нь сайн ол гэдэг. Тэгсэн, ингэсэн гээд бүх зүйлийг баримтжуулна. Д.Туяаг мэргэжлийн сэтгүүлч үгүйг мэдэхгүй ч эрэн сурвалжлах сэтгүүлчийн хувьд сайн гэж боддог. Тэр чанараараа бол үнэхээр дайчин. Би энд олон түүх нуршаад яахав, Д.Туяагийн тухай мэддэгээ товч хэлье.
-Та түүний ямар зан чанарыг илүү сайн мэдэх вэ?
Өө хайсан хүнд бол дэндүү шударга. Дэндүү шударга гэдэг нь газар нутгийнхаа төлөө тэмцэж байхдаа тал засна гэж хэзээ ч байхгүй. Бид хоёрын санаа нийлдэг нэг онцлог бий. Энэ бол газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө. Бэлчээр усыг хамгаалж, малчдын амьдралыг тогтвортой байлгахын төлөө тэмцдэг. Үүгээр нь би Д.Туяаг их үнэлдэг юм. Бүсгүй хүн гэдэг утгаараа дэндүү дайчин. Шударга зан чанар нь түүнийг “доош нь хийж” бусдад харагдуулж болно. Манай хөдөөгийнхөн тэмцэгч, дайчин хүнийг галзуу солиотойгоор дууддаг. Нийтлэлд нь хүртэл гардаг шүү дээ. Тэр юуны төлөө галзуурч байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр хүний дотор юу буцалж явааг ойлгодоггүй, гаднаас нь дүгнэх жишээтэй. Гэхдээ Д.Туяа бол зорьсон юмандаа шантардаггүй. Үнэн гэдэгтээ итгэдэг учраас л тэгж тэмцдэг.
-Та сонгогчдод хандаж юуг онцолж хэлмээр байна вэ?
-Шар Туяа шиг олон хүн гарч ирвэл ялангуяа уул уурхайн түрэмгийлэлтэй энэ цаг үед бэлчээр усны хомсдолыг зөв аргаар шийдэхэд их тус дэм болно.
Өнөөдрийг хүртэл тогтож байгаа нийгмийн тогтолцоон дотор ард иргэдээ сонсох нь ховор болжээ. Иргэдээсээ асуудаг байх ёстой.
Туяа бид хоёр ардчиллын төлөө явж байгаа хүмүүс. Гэтэл бидний хүссэн хүлээсэн ардчиллыг маань шалбаагтай хутгаж байгаа олон хүн бий.
Өнөөдөр яг анхан шатны нэгж багийн нийтийн хурал, сум, аймгийн иргэдийн хуралд жинхэнэ утгаараа шударга хүн хэрэгтэй байна. Манай намд ч муу хүн байна., муугийн буу хүн ч бий. Бид нэг намын хүмүүс гээд тэднийг хүлээн зөвшөөрөх албагүй. Айлын намд ч сайн хүн бий. Нам биш гэж тэднийг түлхэх хэрэггүй. Нийгэмд зөвхөн үнэнч шударга хүн л өгүүлэгдэж байна. Түүний нэг төлөөлөгч бол Д.Туяа юм. Долдойнууд хэрэггүй.
Сэтгүүлч Д.Энхбат