Энтертайнмент
Oktoberfest-2020 өнөөдөр Misheel Walking Street-д эхэлнэ
Монголын хамгийн том шар айрагны баяр жил бүр уламжлан зохион байгуулагдаж ирсэн билээ. Энэ жилийн Oktoberfest-2020 Монголын анхны Аялал жуулчлалын гудам болох Misheel Walking Street-д өнөөдөр эхэлнэ. Walking Street нь жилийн 4 улирал ажиллах боломжтой, агааржуулалт, дулаан, аюулгүй байдлыг бүрэн шийдсэн 15 төрлийн ресторан, паб, 20 төрлийн ОУ-н хоолны фестивалийн шаардлага хангасан гудамны хоолтой төв юм.
Энэ жилийн Oktoberfest-2020 нь Шар айрагны Соёлыг түгээнэ! уриатайгаар Gem international-ийн шинэ бүтээгдэхүүн болох Blonde Ale, Pale Ale, Pilsner, Dark, Original пивонуудыг илүү онцолж байна. Орчин үеийн залууст алкахолыг хэрхэн зөв хэрэглэх, түүнчлэн шар айрагийг зөв хэрэглэвэл хүний биед ямар ач тустай байдаг талаар ойлголт өгөх зорилготой энэхүү баяр нь илүү нийгмийн шинж чанартай өдөрлөг болох юм.
Oktoberfest-2020 пивоны баяр 10-р сарын 9-ны өдрөөс 25 өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Баасан, Бямба гараг бүр төрөл бүрийн арга хэмжээ, амьд хөгжмийн тоглолт, шар айраг хэн хурдан уух вэ? Хэн хамгийн хүчтэй вэ гэх мэт олон төрлийн хөтөлбөртэй байна.
Та зөвхөн Misheel Walking Street-д ирж Oktoberfest-2020 арга хэмжээнд оролцсоноор өндөржүүлсэн хамгаалалттай, агааржуулалтын бүрэн системтэй, дулаан тохилог орчинд чанартай хоол, сайн үйлчилгээг авах боломжтой.
Хөтөлбөртэй холбоотой асуулт: 9986-5151
Хаяг: Хан-Уул дүүрэг, Мишээл Экспо, Misheel Walking Street