Энтертайнмент

Оросын үнэн алдартны шашны тэргүүн коронавирусийн халдвартай хүнтэй уулзсаныхаа дараа тусгаарлагджээ

Нийтэлсэн

Covid-19 өвчтэй хүнтэй уулзсанаа мэдсэний дараа Оросын үнэн алдартны шашны тэргүүн, хамба лам Кирилл өөрийгөө тусгаарлахаар болжээ.

Одоо 73 настай Кирилл нь коронавирусийн цар тахлын өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа юм.

Хамба лам өмнө нь Оросын засгийн газраас цар тахалтай хийж буй тэмцлийг байнга дэмжиж, хорио цээрийн дэглэм сахихгүй байгаа санваартнуудаа шүүмжилж байжээ.

Сүүлийн өдрүүдэд ОХУ-д коронавирусийн халдвар эрчимжиж байгаатай холбогдуулан Москва хотын захирагч Сергей Собянин 65-аас дээш настай бүх хүнийг ажиллуулалгүй, гэрт нь байлгах захирамж гаргасан байна.

Өнгөрсөн сард Украины үнэн алдартны сүм хийдийн тэргүүн Филарет коронавирусийн халдвар авсан юм. Тэрбээр энэ оны эхээр хэвлэлд ярихдаа коронавирус нь “ижил хүйстнүүдийг шийтгэх бурхны гэсгээл юм” хэмээн ярьж байжээ.

Эх сурвалж: Russia Today

Exit mobile version