Эрүүл мэнд

Д.Нямхүү: Энэ сарын 7,8-нд нийт 1,248 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр ” Аравдугаар сарын 7,8 нд нийт 1,248 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тодруулбал,

10 сарын 7-нд ирсэн 213 энхийг сахиулагчийн шинжилгээ
9 сарын 19-нд Истанбулын онгоцоор ирсэн 246 хүний давтан шинжилгээ
9 сарын 24-ны өдрийн Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 205 хүний давтан шинжилгээ,
Фракфуртын онгоцоор иргэсэн 262 хүний давтан шинжилгээ
10 сарын 5-нд Замын Үүд боомтоор орж ирсэн 20 хүний давтан шинжилгээ
9 сарын 18, 22, 23-нд Замын Үүд боомтоор орж ирсэн 56 хүний давтан шинжилгээ
ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлан ажиглагдаж байгаа 2 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.
Мөн сайн дураар шинжилгээ өгсөн 9 хүнд коронавирус мөн илрээгүй. Бас Алтанбулагийн боомтоор орж ирсэн 56 жолоочид мөн коронавирус илрээгүй. Монгол Улсад батлагдсан тохиолдол 315 байна. Үүний 308 хүн нь 98 хувь эдгэрсэн” гэлээ.

Exit mobile version