Нийслэлийн найман байршлын нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг сүйтгэн, ямар ч зөвшөөрөлгүйгээр бетон хийц байрлуулсан байжээ.
Тодруулбал, Бага тойруугийн гудамжны найман байршилд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн явган зам, ногоон байгууламж бүхий талбайг сүйтгэж, суурийн бетон хөл байрлуулсан байсныг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аар авахуулан журмын хашаанд тавьжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, хотын менежер Т.Гантөмөр “Зам талбай ногоон байгууламжийн хохирлыг хэмжээг тодорхойлж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, захиргааны арга хэмжээ авах болно” хэмээлээ.