Улс төр
БЗД-ийн Наймдугаар хорооны иргэд тоосжилт их шороон авто замуудыг шинэчлэхийг хүслээ
НИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Тамир БЗД-ийн наймдугаар хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр тус хорооны иргэд нэн шаардлагатай шийдэх асуудлуудыг дурдсан юм. Тухайлбал, Ерөнхий Боловсролын 68-р сургуулийн баруун талд байрлах авто зам олон жил засвар хийгдээгүй удсан байна. Тоосжилт их шороон замаар сургуулийн хүүхдүүд, оршин суугчид зэрэг олон хүн явган болон тээврийн хэрэгслээр зорчдог. Уг нь авто замын төсөл зураг нь гарсан ч, Нийслэлээс төсвийн баталж өгөөгүй учир засварын ажил эхлэхгүй удаашралтай байгаа юм. Тиймээс оршин суугчид тус хэсэгт богино хугацаанд шинэ авто зам тавьж өгөхийг хүсч байгаагаа илэрхийллээ. 68-р сургуулийн авто зам ашиглалтад орвол сургууль орчмын тоосжилт багас ч хүүхдүүд цэвэр аюулгүй орчинд сургуульдаа орох боломжтой болно. Тиймээс энэ замыг хурдан хугацаанд шийдэж, ашиглалтад оруулж өгөхийг НИТХ-ын 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Э.Тамираас сонгогчид хүслээ.