Улс төр

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: ӨНӨӨ ЦАГТ Д.ТУЯА ШИГ УНАГАН БАЙГАЛИЙНХАА ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ ХҮН ХОВОРДСОН

Нийтэлсэн

Би шадар сайд байхдаа Булган аймагт ажилласан юм. Орон нутгийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудын талаар тэдний санал бодлыг сонсч, уулзалт зохион байгуулж байсан. Тэр дундаас Дашинчилэн сумын иргэн Д. Туяа гэж өөрийгөө танилцуулаад, жижигхэн бүсгүй үг хэлсэн. Нутгийн удирдлагуудын хууль зөрчиж байгаа талаар, төсөл хөтөлбөрүүд, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл иргэдэд тэгш хуваарилагдахгүй, аймгийн удирдлагууд танил талдаа өгч байгаа талаар нэлээн шүүмжлэлтэй хандаж байсан. Тэр үеэс Д. Туяаг мэдэх болсон.

Дараа нь Д.Туяаг хэвлэлийн албандаа ажиллуулсан. Анх би Туяаг ажилд авахаар уулзахад “би англи хэл мэдэхгүй болохоор тэнцэх болов уу” гэж байсан. Тэгэхээр нь “миний ажлын албанд англи, орос, герман гээд олон хэлтэй хүмүүс бий. Заавал гадаад хэл сурснаараа, гадаадад мэргэжил эзэмшсэнээрээ мундаг болдог юм биш. Би хүүхдүүдээ эх орондоо суралцуулсан. Чи дахиж өөрийгөө гадаад хэл мэдэхгүй гэж битгий ярьж байгаарай. Чиний зүрх Монголоо гэж цохилж байгаа чинь хамгийн том боловсрол” гэж Д. Туяадаа урам өгч байсан. Манай Д. Туяа шударга, эх орныхоо унаган байгалиа хамгаалан тэмцэгч, Ардчиллын үнэнч зүтгэлтэн, ховордсон Туяа.

Exit mobile version