Улс төр
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг: Хувийн ашгийг хэзээ ч нэгдүгээрт тавьдаггүйг нь би 40 гаруй жил нөхөрлөсний хувьд мэднэ
Туяа бол иргэдийн эрх ашгийг төлөөлж ажиллахад хамгийн зохимжтой хүн. Тэр бусадтай адилхан салаалсан санаа тээж, сонгогчдынхоо саналыг энд тэнд арилжиж явах хүн биш. Тэгэхээр тэднийг төлөөлөх нь түүний эрхэм үүрэг байна гэдэг тодорхой. Үүнд би ямар ч эргэлзээгүй итгэнэ.
Манай Туяа чиглэсэн зорилгынхоо төлөө хад чулуу мөргөж байсан ч, хайрга шороогоор нүүлгүүлж байсан ч ухардаггүй нэг зантай. Тэр чухал зан чанарыг нь зөв, хэрэгтэй үйл хэрэгт зориулуулахын тулд түүнд саналаа өгөх хэрэгтэй.
Түүнд амин зуулга, хувийн ашиг хонжоо гэх мэт ойлголт хэзээ ч нэгдүгээрт тавигдаж байгаагүй. Үүнийг би маш сайн мэднэ.
Учир нь түүнийг 40 гаруй жил мэднэ шүү дээ.
Унасан нутаг, угаасан усны түмэн олон минь Шар Туяадаа саналаа өгөөрэй.