Улс төр
Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн Д. Алтангэрэл: ТУЯАД МАНАЙ НУТГИЙНХАН ҮРГЭЛЖ ТАЛАРХАЖ ЯВДАГ
Монголд төдийгүй дэлхийд ус ховордсон байгааг хүн бүр мэднэ. Манай Байдрагийн голын эхэнд алтны уул уурхайн компани хүч түрэн орж, хууль бус олборлолт хийж эхэлсэн. Тухайн үед манай нутгийнхан хэвлэлийнхэнд хандсан. Олон сэтгүүлч ирж байсан ч бидний хүсэл зорилго, гол усаа хамгаалж үлдэхэд Д. Туяа нэгдсэн. Бидний өнцөгөөс харж, дуу хоолой болж чадсан юм. Нөхцөл байдлыг газар дээрээс нь телевизийн нэвтрүүлэг, сонины сурвалжлага хийж олон нийтэд хүргэж өгсөн. Манай Байдрагийн гол дахь хууль бус үйл ажиллагааг зогсооход үнэтэй хувь нэмэр оруулсан гавъяатай бүсгүй юм. Манай нутгийнхан түүнд үргэлж талархаж явдаг.