Нийгэм

Өнгөрсөн хоногт ЭХЭМҮТ-д 33 нярай мэндэлжээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.10.10-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2,126 дуудлага ирснээс 967 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1,159 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандах боломжтой юм.

ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор 4,504 иргэн үйлчлүүлсний 1,349 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчилгээ авчээ.
Хоногийн нөхцөл байдлыг харахад амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл, осол гэмтэл, хоол боловсруулах замын өвчлөл нэмэгдсэн байна.
ЭХЭМҮТ-д 33 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 402 хүн үйлчлүүлжээ. Харин яаралтай 63, төлөвлөгөөт 136 мэс засал хийгджээ.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Exit mobile version